Нойрны эмгэгийн оношилгоо, эмчилгээ сэдэвт сургалт боллоо

2017 оны 11 сарын 28

Дэлхий дахинд нойрны эмгэгийн судалгаа, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа өнөө цагт манай иргэдийн дунд цөөнгүй тохиолддог нойрны эмгэг тэр дундаа нойрон дундаа амьсгал тасалдах /хурхирах/ хам шинжтэй хүний оношилгоо, эмчилгээ, судалгаа, статистик мэдээллийг сайжруулах, ард иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Амьдралынхаа дөрөвний нэгийг унтаж өнгөрүүлдэг хүн төрөлхтний хувьд унтаж амрах хугацааг чанартай гүн нойрсож амарснаар тухайн хүний дархлаа сэргэх, амьдралын чанар сайжрах, ажлын эрч хүч нэмэх, амжилт гаргах, хүүхдэд өсөлтийн дааврын ялгаралт идэвхтэй явагдах үндэс болдог, цаашлаад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон эерэг талтай.

Өнөөдөр Монголын анагаан ухааны академи, Япон улсын Коикэ медикал компанитай хамтран “Нойрны эмгэгийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Япон улсын нойрны эмгэг судлалын төвийн профессор Ясунари Ока, Маса Такахаши, Такааки Сато, Улсын нэг, гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд олон улсын чиг хандлага, нойрны эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар болон багаж, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл хийж, 70 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.

Халдварт бус өвчний тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин, артерийн даралт ихдэх, чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүлийн нэг болж байгаа нойрны эмгэгийн оношилгоо, эмчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд энэхүү сургалт чухал ач холбогдолтой гэж харж байна.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top