”Чимэжүд ” эмнэлэг 40, 45, 50, 55, 60, 65 насныханд үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны арваннэгдүгээр тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам” батлагдсан. Уг тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын сонгон  шалгаруулалт явагдаж, нийслэлийн хэмжээнд 32, орон нутагт 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага тэнцсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч хамрагдах ба 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг өөрөө сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад очиж оношилгоо, шинжилгээнд хамрагдах юм. “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах сонгон шалгаруулалтад тэнцсэн "Чимэжүд "эмнэлэг арванхоёрдугаар сарын 31-ныг дуустал үзлэг, шинжилгээг явуулж байна.

"Чимэжүд "эмнэлэгт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан 40 нас (1977 он), 45 нас (1972 он), 50 нас (1967 он), 55 нас (1962 он), 60 нас (1957 он), 65 нас (1952 оны I/1-XII/31 өдөр төрсөн) иргэд 50,000₮ төгрөгийн 3 төрлийн багц шинжилгээнээс 1 багцыг өөрөө сонгон, шинжилгээнд хамрагдах боломжтой. Ингэхдээ даатгуулагч өөрөөсөө төлбөр төлөхгүй, ЭМД-ын сангаас 100% хөнгөлөлттэй үнээр харьяалал харгалзахгүй тус эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй  юм.  

Бүрдүүлэх бичиг баримт:

1. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ

2. Иргэний үнэмлэх

3. Амбулаторийн үзлэгийн карт

Лавлах утас: 9920-2075, 7000-2781, 9522-1106

Хаяг: 100 айл,Геронтологийн төвийн 2 давхар 205,208 тоот, Чимэжүд Эмнэлэг

ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ

ҮЗЛЭГ ОНОШЛОГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ БАГЦ


Нэгдүгээр багц: Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх

1. Биохимийн шинжилгээ /алат, асат, билирубин, гаммаглутамил транспераза, сахар, холестрин, креатинин/

2. Элэгний хавдар илрүүлэх AFP тоон аргаар

3. Хэвлийн эхо, бамбайн эхо, умай дайвар эход харах /эмэгтэйд/

4 Хэвлийн эхо, бамбайн эхо, түрүү булчирхай эход харах /эрэгтэйд/

5. Хеликобактери Hp IgG тоон аргаар

6. Эмчийн үзлэг зөвлөгөө

Хоёрдугаар багц: Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх

1. Биохимийн шинжилгээ /алат, асат, билирубин, гаммаглутамил транспераза, сахар, холестрин, креатинин/

2. Хэвлийн эхо, бамбайн эхо

3 Үе мөчний үрэвсэл илрүүлэх шинжилгээ CRP, RF, ASLO

4. Эрдсийн түвшин үзэх Натри Кали Кальци

5. Эмчийн үзлэг зөвлөгөө

Гуравдугаар багц: Хавдрын эрт илрүүлэг

1. Биохимийн шинжилгээ /алат, асат, билирубин, гаммаглутамил транспераза, сахар, холестрин, креатинин/

2. Ходоодны хавдар илрүүлэх Ca-72.4 тоон аргаар

3. Умайн хүзүүн эсийн шинжилгээ

4. Түрүү булчирхайн хавдрын маркер PSA

5. Эмчийн үзлэг зөвлөгөө

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нараа(103.212.117.40) 2017 оны 12 сарын 02

Бямба ням гарагт ажилладаг болов уу. Цагийн хуваарийг мэдмээр байна

0  |  0
Д.Тунгалаг(103.229.121.71) 2017 оны 12 сарын 02

энэ эрүүл мэндийн үзлэгт 65-аас дээш насныханг яагаад хамруулдаггүй юм бол?Өвдөх үхэх нь төрд хамаагүй болж байгаа юм уу?

0  |  0
Top