Сэтгэл санаагаа хурдан тайвшруулах 8 арга

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

 Арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоног жилийн хамгийн сандарч бухимдах үе байдаг аж. Ажлаа амжуулж, хажуугаар нь шинэ жилийн үдэшлэгүүдэд оролцох, бэлэг худалдан авах гээд л ажил их. Шинэ жилийн гоёлын даашинзаа сонгохоор завгүй гүйж яваа тань руу хүүхэд тань утасдаж нэмэлт “даалгавар” өгч, дарга тань ажлаа хийхийг шаардан хамаг тайлан тооцоо овоорч байна уу. Гэртээ хүлээж авах зочдодоо ямар бэлэг сонгох вэ гэж толгойгоо гашилгаж явна уу. Энэ мэтээр олон ажил давхцахад хүн өөрийн эрхгүй бухимдаж эхэлдэг байна. Тэгвэл сэтгэл санаагаа хэрхэн түргэн хугацаанд тайвшруулах талаар мэргэжилтнүүд ийнхүү зөвлөж байна.

Хугал, бутал!

Хана руугаа таваг шидэж хагалах нь үнэн хэрэгтээ их тустай. Кафед суунгаа шүдний чигчлүүр хугалсан ч болно. Аливаа зүйлийг хугалж, бутлах нь сэтгэл санааг тогтвортой болгодог. Байг гэхэд та дэр цохь.

Насанд хүрэгчдэд зориулсан будаг худалдаж ав

Арт эмчилгээ гэж та сонссон байх. Урлагаар хүний стрессийг тайлаад зогсохгүй асуудлаа шийдэхэд нь тусалдаг байна. Удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ч хүн ийм эмчилгээгээр шийдэж чаддаг аж. Энэ нь нэг их цаг орохгүй эмчилгээ юм. Хүсвэл та мэргэжлийн хүнд хандаж энэ эмчилгээг эхэлж болно. Будгаа худалдаад авчихсан, танд чөлөөт хоёр цаг байхад л сэтгэл санаагаа хэвийн болгож чадна.

Амьсгал

Амьсгалын дасгал нь тайвшрахад үнэхээр тустай. Харин бид бухимдсан үедээ яаж амьсгалын дасгал хийхээ мэддэггүй. Тайван биш учраас яах учраа олдоггүй. Тэгвэл ямар нэгэн тусгай техник хэрэггүй юм байна. Зүгээр л гүнзгий амьсгал, удаан амьсгал. 4-5 удаа удаан гүнзгий амьсгалахад та тайвширч, хөнгөрнө.

Хөдөл

Стрессдсэн үедээ та суугаад эсвэл хэвтээд л байдаг бол том алдаа хийж байна. Бухимдаж шаналах үеэр таны биед адреналин ялгардаг. Хөдлөхгүйгээр адреналины түвшин буурахгүй. Биеийн хөдөлгөөн нь сэтгэл санааг маш хурдан тайвшруулдаг.

Массаж хийлгэ

Энэ бол татгалзах хэрэггүй арга. Массаж нь тайвшруулах үйлчилгээтэй, хоёрт, хүний биед хэн нэгэн хүрч, илж, тэвэрч байх ёстой. Энэ зүйл дутагдахаар бид стресст ордог байна.

Тоол

Гэрийн нөхцөлд хэрхэн сэтгэл санаагаа тайвшруулах вэ. Та зүгээр л дотроо 10 хүртэл тоол. Хэн нэгэн рүү хашгирах гээд байгаа бол ингэснийхээ дараа ам нээ. Энэ арга нэг их үйлчлээгүй мэт санагдвал та 1,2,3...гээд цифрүүдийг дотроо төсөөлж тоол. Тархи ямар нэгэн зүйл дээр бүрэн төвлөрөхөд бухимдал арилдаг. Нойр тань хүрэхгүй үед хонь тоолохдоо ч мөн адил хонийг тархиндаа бодитоор төсөөлж тоолоогүйгээс энэ арга үйлчилдэггүй байна.

Бич

Үзэг цаас аваад юу таныг бухимдуулж байгааг бич. Гол нь удаан хугацаанд бичих ёстой. Багадаа л гэхэд 10 минут бич. Ийм учраас өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс стресст өртдөггүй.

Уу

Хурдан тайвшрах бас нэг арга бол аяга халуун юм уух.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянзул (202.55.188.42) 2024 оны 02 сарын 15

Сайхан бна аа гоё бна кофе шоп ороод кофе уунгаа уншалаа

1  |  0
Баянзул (202.55.188.42) 2024 оны 02 сарын 15

Маш гоё тайвшараж байна юм хугалах ч юм уу маш гоё байна

1  |  0
myf(103.9.89.210) 2021 оны 04 сарын 23

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

1  |  0
Top