Өөрт тохироогүй ширээ, сандалд суухын муу нөлөө
Эцэг эх бүр хүнд цүнх үүрэх өсөлтөнд хэрхэн нөлөөлдгийг мэдэх ч өөрийн өндөрт тохироогүй ширээнд суух хичнээн муу болохыг тэр бүр мэддэггүй шүү дээ. Тэгвэл өөрт тохироогүй ширээнд сууснаар буруу сууж хэвшдэг. Үүний улмаас нурууны муруйлт үүсэх, биеийн галбир буруу хөгжих, нүдний хараа муудах, амархан ядрах зэрэг муу нөлөөтэй.
Ямар ширээ, сандал хэрэглэх хэрэгтэй вэ?
Ширээ, сандлын стандарт хэмжээг хүснэгтээр үзүүлбэл:
Хүүхдийн өндрийн ангилал /см/ |
Ширээний өндөр /см/ |
Сандлын суудлын өндөр /см/ |
100-115 |
46 |
26 |
115-130 |
50 |
30 |
130-145 |
58 |
34 |
145-160 |
64 |
38 |
160-175 |
70 |
42 |
>175 |
76 |
46 |
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Хүүхдэд ширээ, сандал сонгохдоо аль болох намсгах тохируулгатай ширээ, сандлыг сонгох хэрэгтэй. Ихэнх ширээ, сандал нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан дээш болгох, өндөрсгөх тохиргоотой байдаг бөгөөд нурууны зөөлөвч нь хүүхдэд хэт өндөрдөх, мөн ширээ хэт өндөрдөх бэрхшээлүүд тулгарч хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг байна.
Ширээний өнцгийн налуу ойролцоогоор 15 градус орчимд байх нь унших бичихэд нэн тохиромжтой байдаг ба энэ үед тухайн хүний биеийн дээд хэсэг сандалын түшлэгтэй наалдаж цэх суудаг гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Хүүхдийн биеийн онцлогт гайхалтай тохируулан хийгдсэн сандал ширээг та Мишээл тавилгын их дэлгүүрээс сонгох боломжтой.
/Мишээл тавилгын дэлгүүрт яг одоо борлуулагдаж буй хүүхдийн өрөөний тавилга/
Бидэнтэй холбогдох утас: 7555-7711
Facebook хуудас: https://www.facebook.com/misheelfurniture/
Сэтгэгдэл ( 0 )