Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгарууллна

2017 оны 12 сарын 20

 

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Эрүүл ажлын байр“ удирдамж батлагдсан. Нийслэлийн засаг  даргын хэрэгжүүлэгч агентлаг, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар тус удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлж, эрүүл ажлын байр бүрдүүлсэн Нийслэлийн шилдэг байгууллагууд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тодорно.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top