Хүйтний улиралтай холбоотойгоор улирлын чанартай томуугийн дэгдэлт эхэлж бяцхан үрээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн цуваа дүүргийн эмнэлгүүдээс тасрахгүй томуу, томуу төст өвчний өвчлөл 1.3 хувиар нэмэгдсэн байна. Эцэг, эхчүүд эмнэлэгт хүн эргэх, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ өвчлөөгүй хүүхдийг хамт дагуулж ирж байгаа нь халдвар авах эрсдлийг давхар үүсгэж байгааг эмч нар хэлж байна.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 62.9 хувиар буюу 547 гоор нэмэгдсэн буюу 849 хүүхдийн орон дээр 1,500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгсдийн орны 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 517 орыг нэмэлтээр гаргажээ.
Ханиад тусч буй хүүхдийг аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхыг мэргэжилнүүд анхааруулж байгаа юм. Эцэг, эхчүүд ханиадтай хүүхдэдээ эм өгч, цэцэрлэг, сургуульд нь явуулснаар томуугийн вирусын халдвар авах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа тул цаг алдалгүй сурагчдын амралтыг наашлуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг өчигдөр Засгийн газраас гаргалаа.
Сурагчдын амралтын хугацаа 35 хоног үргэжилнэ. Томуугийн дэгдэлт ихэсдэг энэ үед бага ангийн хүүхдүүдийг ийн урт хугацаанд амрааж байгаа нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлсэн нэг ажил хэмээн тэд онцоллоо. Тиймээс хүүхдүүдийн дундах томуу өвчний дэгдэлт буурах магадлалтай гэж үзэж байгаа юм.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 0 )