Бие махбодийн зарим нэг хэсэг дээр дарахад эрхтнүүдэд нөлөөлж хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг нь гайхалтай.
Нурууны өвчний үед хэдэн мянган жилээр шалгарсан цэгэн иллэг үр дүнгээ өгч байна. Эдгээр цэг дээр дарснаар нурууны өвчнийг богино хугацаанд дарна.
Нурууны өвчин өнөө үед маш түгээмэл асуудал болжээ. Зарим үед тэвчихийн аргагүй өвдөх нь ч бий.
Орчин үеийн шинжлэх ухаан нурууны өвчнийг ямар нэгэн байдлаар намжааж чадаж байгаагаас бус бүрэн эмчилж чадахгүй л байна. Эртний хятадын анагаах ухаан нурууны архаг өвчнийг дарах эмчилгээний аргатай ажээ. Зүү тавих – нурууны өвчинд үнэхээр үр дүнгээ өгч байгаа юм.
Акупунктура – биеийн эрч хүчийг зохицуулж эд эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Эрч хүч алдагдсаны улмаас өвчин үүсдэг гэж үзэх хятадын анагаах ухаан үүнийг зөв голдрилд оруулж тухайн эрхтний хэвийн ажиллагааг сэргээж чадна гэж үздэг. Биеийн тодорхой цэг дээр дарснаар зорилгодоо хүрнэ гэжээ.
Хоёр төрлийн арга байна: зүү тавих болон акупресс. Зүү тавих – тодорхой цэг дээр зүү тавина, харин акупресс нь дарж иллэг хийх байдлаар явагдана. Мэргэжлийн хүн л зүү тавьж эмчилгээг хийдэг, харин акупрессийг ямар цэг дээр дарж байхаа мэдэж байгаа л бол хүн өөрөө ч хийж чадна.
Биеийн тодорхой цэг дээр дарснаар үе мөч, хөл, нурууны өвчнийг намдаана. Хэрвээ тогтмол иллэг хийж чадвал өвчнөө ул мөргүй анагаах ч боломж бий.
Гурван үндсэн цэг байна:
Эдгээр цэгүүд дээр дарж эрч хүчийг сэргээхэд нуруу, үе мөчний өвчин богино хугацаанд арилна. Эдгээр цэгүүдээс гадна нуруу, үе мөчний өвчин дарах өөр бусад цэгүүд байгааг ч мартаж болохгүй.
Эх сурвалж. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )