Бие бялдрынхаа төвшинг гэрийн нөхцөлд хэрхэн тодорхойлох сонирхолтой арга байдаг аж. Эдгээр аргыг танилцуулъя.
1. Насны тоогоор оноо авна. Би 36 настай учир мөн тооны оноо авлаа гэсэн үг.
2.Биеийнхээ жинг тодорхойлно. 174 см өндөр бол 70 кг жинтэй байх ёстой. Илүү гарвал хэтэрсэн килограмм бүрт 5 оноо өгч, хасна. Би 90 кг байв. Тиймээс 16х5=80 оноо хасуулав.
3. Тамхи татдаг эсэх. Татдаг бол өдөрт татсан янжуур бүрийн тоогоор оноо хасна. Би нэг өдөрт 20 янжуур татдаг учир 20 оноо хасууллаа.
4. Хамгийн чухал хэсэг. Биеийн тамираар хичээллэдэг эсэх. Хэрэв өдөр болгон 12 минутаас доошгүй хугацаанд биеийн тамираар хичээллэдэг (усанд сэлэх, цана тэшүүрээр гулгах, дугуй унах гэх мэт) бол 30 оноо авна. Иймэрхүү дасгалыг долоо хоногт дөрвөн удаа хийдэг бол 25, гурван удаа хийдэг бол 20, хоёр удаа хийдэг бол 10, нэг удаа хийдэг бол нэг оноо авна. Өглөөний гимнастик хийх, салхинд явах, ямар нэгэн тоглоом тоглохыг энд тооцохгүй. Хэрвээ хөдөлгөөн багатай ажил хийж байгаа бол 20 оноо хасна.
5. Судасны цохилтоо тоолно. Тайван байгаа үед судасны лугшилт хэд байгааг тоолно. Тайван үед нэг минутад 90-ээс бага лугшиж байвал 90 ээс лугшилтын тоогоо хасч, лугшилт тутамд нэг оноо авна.
6. Судасны лугшилт хэвийн байдалд орж байгааг тодорхойлно. Биеийн хүчний ажил, биеийн тамирын ачаалалтай дасгал сургууль хийсний дараа судасны лугшилтын тоо тайван байх үеийнхээ хэмжээнд очих хугацаа чухал үзүүлэлт байдаг. Үүнийг дараах байдлаар тодорхойлно. Тайван байх үедээ лугшилтын тоогоо нэг минут тоолно. Тэгээд хоёр минут зөөлөн гүйсний эцэст дөрвөн минут хэвтэж амраад судасны лугшилтаа тоолж үзэх хэрэгтэй. Тайван байх үеийнхтэй тэнцүү байвал 30 оноо авна. 10-аар их байвал 20 оноо, 15-аар их байвал 10 оноо, 20 юм уу түүнээс дээш тоогоор их байвал оноо авахгүй.
Дээр дурдсан бүх үзүүлэлтийг оноогоор тодорхойлсны дараа нийлбэрийг гаргаж үзэхэд оноо 20-иос хэтрэхгүй байвал эрүүл мэнд муу байна гэж үзнэ. 21-60 оноо авбал илүү жингээ хасч, тамхи татахаа болих зэрэг арга хэмжээг авах нь зөв. 61-100 оноотой гарвал биеийн байдал харьцангүй сайн байна гэж үзнэ.
Сэтгэгдэл ( 2 )
ene bol zuran baina
энэ зуран ямар учиртай юм бэ? тайлбарлаж болох уу?