Сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарт баригдаж буй барилгын ажлыг эрчимжүүлнэ

2017 оны 12 сарын 27

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжсан дуусагүй 13 барилга байгаа бөгөөд үүнийг удахгүй барьж дуусгах тал дээр эрүүл мэндийн сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 2018 ОНД ШИЛЖИХ БАРИЛГА

1

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

2013

2019

2

Сумын эрүүл мэндийн төвийн барилга /Хөвсгөл, Түнэл сум/

2015

2018

3

Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 ор /Ховд, Булган сум/

2015

2019

4

Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв /Өмнөговь, Даланзадгад сум/

2012

2019

5

Сумын эрүүл мэндийн төв, 14 ор /Баянхонгор, Баянцагаан сум/

2013

2018

6

Төрөх эмнэлэг, 50 ор /Дорноговь,Сайншанд сум/

2011

2018

7

Геронтологийн төвийн барилга, дэд бүтэц, 60 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

2011

2019

8

Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Говь-Алтай, Цээл сум/

2010

2018

9

Эрүүл мэндийн төв /Дундговь, Дэлгэрхангай сум/

2012

2018

10

Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Сэлэнгэ, Мандал сум, Хэрх тосгон/

2010

2018

11

Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийг сайжруулах төслийн монголын талын хөрөнгө /Ховд, Жаргалант сум/

2013

2019

12

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа "Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4, 5" төслийн монголын талын хөрөнгө

2011

2020

13

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах" төслийн монголын талын хөрөнгө

2014

2019

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top