Хавдар Судлалын Үндэсний Төвд "Бидний шинэ үйлчилгээ" нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Эрүүл мэндийн сайд нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн ам сүүлийн 20 гаруй жилд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчнүүдээр зонхилон өвдөж байгаа төдийгүй эдгээр өвчин нь үр бүтээлтэй, ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа бөгөөд хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зөв дадал зуршлыг хүн амд сурталчлах, түгээх, хэвшүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгаас тасралтгүй анхаарсаар ирсэнг онцоллоо.
Тус төв нь дэлхийд танигдсан брендийн, өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий комьютер томографийн төхөөрөмжийг шинээр ашиглалтад оруулж, яаралтай тусламжийн хэсгийг бие даасан алба болон өргөжүүлэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх цар хүрээгээ тэлж байна. Стандартын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн тасагтай болсноор хорт хавдрын болон хавдрын бус шалтгаантай яаралтай тусламж шаардлагатай олон хүний амь насыг аврах боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com