Элэгний ледвир эмийг үнэ төлбөргүй авах боломж бүрдлээ

2017 оны 12 сарын 29

ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн, хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна.

Монгол Улсын засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирүсээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр элэгний С вирүсийн халдвар, түүнээс шалтгаалсан элдэв хүндрэл, нас баралтыг бууруулах цаашлаад элэгний С вирүсийн халдвараас ангижирсан анхны улс болоход томоохон түлхэц болж байгааг албаны хүмүүс онцолж байлаа.

ЭМЯ-наас элэгний С вирүсийн өвчлөлийг бууруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ удаад тус компантай хамтран элэгний С вирүсийн эсрэг Ледвир эмийг өвчтөн ийнхүү үнэ төлбөргүй авах боломжтой болж байна.

Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эм нь 2016 оны 4-р сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9,000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж аюулт өвчнөө эмчилсэн байна. Энэхүү эм нь элэгний С вирүсийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ок(202.9.42.2) 2017 оны 12 сарын 29

Энэтхэгийн энэ эм харвонигоо гүйцдэггүй гсн үнэн болов уу. Харвони бол сайн бн гсн 98% с вирус устгаж бн гн.

0  |  0
Zochin(139.5.219.16) 2017 оны 12 сарын 29

Bvirusiin achaalal tooloh shinjilgeeg yagaad eruul mendiin daatgalaar hunguluhgui bgaa yumbe..cvirusiin achaalal tooloh shinjilgeeg daatgalaar hungulttei hiiged bgaa..ingej yalgavartai handmaargyi bna shuu.ted ch gesen adilhan l daatgal tulj bgaa...

0  |  0
Б(202.179.24.3) 2017 оны 12 сарын 28

В вирусын эмийг хөнгөлөлтөнд оруулах арга авахгүй юм байхдаа

0  |  0
Top