Хоолны хордлогод орсон бол яах вэ?

2017 оны 12 сарын 30

 

Баяр ёслолын үеэр иргэд, тэр дундаас хүүхдүүд хоолны хордлод орох нь эрс нэмэгддэг. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал гэм мэт бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй.

Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

 

Хоолны хордлогот халдвар болон хордлогод орсон бол дараах шинж тэмдэг илэрнэ.

Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэгтэй байдаг.

Үүнд:

– гэдэс өвдөх

– гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас.

– чичрүүдэс хүрэх

– дотор муухайрах, бөөлжих

– биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ, халуурах

– бие сульдах

– зүрхний цохилтын тоо нэмэгдэх

– артерийн даралт буурах

– ухаан алдах

– шөрмөс татах

Гол төлөв нэг хоногийн дараанаас бие нь сайжирч эхэлж байгааг хүн мэдэрдэг.

Эмчилгээ

Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд 2%-ийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1,5-2 литр шингэн уух хэрэгтэй.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Эмчийн зааваргүйгээр левомицетин г.м. хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм. Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны найрлаганд өөрчлөлт орох, мэдрэлийн системт согог үүсэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Орчин үед энтерол, эрсе-фурил зэрэг гаж нөлөө багатай эмүүд гарч ирсэн байгаа. Эдгээрийг ч эмчийн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Анхны тусламж

Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дараах тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй. Үүнд:

– гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед

– өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах

– нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох

– 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофений тунамал шиг өнгөтэй гарах

– хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх

– нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх.

 

Хоолны хордлогонд орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй.

– Хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

– Тоор, чавга, гүйлс зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.

– Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.

- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

- Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

- Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээ.

- Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш, +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

- Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.

- Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.

- Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top