Нийслэлийн “Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

2018 оны 01 сарын 03

 

Нийслэлийн Засаг  даргын хэрэгжүүлэгч агентлаг, есөн дүүргийн Засаг даргын тамгын газраас хамтран Эрүүл ажлын байр удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих орчныг бий болгоход идэвхи санаачилгатай ажиллаж, бусдыгаа манлайлсан шилдэг байгууллагуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар:

1-р байрт: Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар

2-р байрт: Нийслэлийн Цагдаагийн газар

3-р байрт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

3-р байрт: Нийслэлийн Архивын газар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналыг Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нараас гардан авлаа.

  

 

Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт олон байгууллага тус удирдамжийг хэрэгжүүлэн үр бүтээлтэй олон сайн ажил хийснийг онцлон дурдах нь зүйтэй юм.

 

  

Сүүлийн арван жилийн судалгаагаар манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт тасралтгүй нэмэгдэж байгаа нь хүний амьдралын буруу хэвшлээс шалтгаалах халдварт бус өвчлөл (зүрх судас, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчин, хавдар), нас баралт буурахгүй байхад нөлөөлж  байна. 

Хүн амын дунд эрүүл бус хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил, тамхидалт, архины зохисгүй хэрэглээ, бухимдлаа буруу тайлах байдал газар авсан нь зонхилон тохиолдох халдварт бус өвчинг нэмэгдэхэд хүргэж байна. Судалгааны дүнгээр Монгол Улсын хүн амын:

·         54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 

·         4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой,

·         тамхины хэрэглээ 27.1 хувь,

·         архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болж нэмэгдсэн,

·         хүн ам хоногт дунджаар 0.4 нэгж жимс, 1.0 нэгж хүнсний ногоо хэрэглэж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс доогуур,

·         харин 11.1 гр давс хэрэглэдэг нь зөвлөмж хэмжээнээс даруй 2 дахин их байна.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 39 хувьд нь өвчний шалтгаан нь эрхэлж байгаа ажилтай нь шууд холбоотой, 66 хувьд нь өвчин даамжрахад ажил нь ямар нэг байдлаар нөлөөлдөг аж.

Иймээс тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Эрүүл ажлын байр“ удирдамж батлагдсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ажлын байрыг өнөө үед эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж байна. Учир нь, ажлын байр бол ажилчдын бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлдгийн зэрэгцээ томоохон бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих зохистой нөхцөл, дэд бүтцээр ч хангах боломжтой байдаг ажээ. 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top