Сайн мэдээ: Элэгний С вирусийн эмийг дараах иргэдэд үнэгүй тараана

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

ЭМЯ, Монгол Эм Импекс Концерн хамтран элэгний С вирусийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт оны өмнө гарын үсэг зурсан. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Лидвер эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн юм.

Засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирусээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд элэгний С вирусийин эсрэг Ледвир эм нь 2016 оны 4-р сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж өвчнөө эмчилжээ.

Энэхүү эм нь С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм. Ледвир эмийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхэллээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(87.147.159.148) 2018 оны 01 сарын 04

Үнэгүй юм хулганы хавханд л байдаг гэдэг дэ ууж байгаа уух гэж байгаа хүмүүс бодно биз дэ

0  |  0
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
иш(103.229.122.127) 2018 оны 01 сарын 04

Энэ чинь хэдэн хувалзын хийж байгаа шахааны бизнес шдээ. Үнэгүй юм гэж хаа ч байхгүй. Мөнгийг нь татвар төлөгчид төлж байгаа шдээ.

0  |  0
Иргэн(66.181.176.224) 2018 оны 01 сарын 03

Сарангэрэл рүү дайраад байгаа хүн болиоч цаанаасаа в вирусийн эм ховор байдаг байлгүй ажил хиийж байгаа хүнийг бүү гоочилооч.

0  |  0
He he (66.181.161.85) 2018 оны 01 сарын 03

B virusiig emchildeg em ni garaagui bgashde.

0  |  0
MGL(202.131.249.2) 2018 оны 01 сарын 03

EMIIN TURSHILT CH YUM BILUU HETSUU LDEE .....YAMARCH UR DAGAVARTAI YUM .....MANAIHAAS UUR OROND HEREGLESEN YUM BAIDAGCH YUMUU ......

0  |  0
зочин(202.179.26.190) 2018 оны 01 сарын 03

ЭМЯ Сайд Сарангэрэл тэгээд В вирустай өвчтөнгүүдээ ялгаварлан гадуурхаж В вирустай тэдэнд ямарч тусламж дэмжлэг хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн Харгис бодлого явуулж байгаа юм уу МАН Ард иргэддээ нилээдгүй Харгис бодлого явуулж Иргэд Хөгшидынхөө Уур бухимдалыг төрүүлж олон нийтийн Дургүйцлыг хөдлөглөө

0  |  0
Top