Долоо хонгийн сүүлийн өдрүүдэд ажлын ачаалал ихэсч хүн бүр амралтын өдрөө тайван амарч, эрүүл мэнддээ анхаарал хандуулж өнгөрөөхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл танд бяцхан зөвлөгөө хүргэе. Ялангуяа хотод амьдарч буй ихэнх хүмүүс замын ачаалал, утаа гэх мэтчилэн нийгмийн олон асуудалтай нүүр тулж стресс, ядаргаанд орох нь элбэг байдаг. Тийм учир өөртөө хэдхэн цаг зарцуулаад эрүүл мэндээ хамгаалж, цэвэр агаараар амьсгалж болно. Яагаад туршаад үзэж болохгүй гэж?
1. Өөрийн гэртэй ойролцоох ууланд авирах
Энэ нь таны бие махбодийн чилээг гаргаад зогсохгүй, эрүүл цэвэр агаараар амьсгалах боломж олгоно. Ялангуяа утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед хөрөнгө, мөнгө шаарлагагүйгээр та өөртөө хөрөнгө оруулалт хийж болно.
2. Байгалийн сайхнаас эрч хүчийг мэдэрье
Долоо хонгийнхоо сульдсан бие, стресс ядаргаагаа тайлахын зэрэгцээ эрч хүчийг таньд бэлэглэнэ. Үүний тулд хөдөлгөөн чухал бөгөөд өөрийн дуртай хөгжөөнт тоглоом, дуу аялах гэх мэт хөгжилтэй зүйлсийг хийж болно. Мөн нар, салхинаас ч сайхан зүйлийг мэдэрч авч болно.
3. Өөрийн бодлоо санаагаа цэгцлэх
Толгойд чинь элдвийн бодол эргэж, санаа сэтгэл тань таагүй байвал энэ аргыг туршаад үзээрэй. Эхлээд тайван байгаа газраа 5-10 мин зогсоод амьсгалаа авч аажуухан гаргана. Дараа нь өөрийн дотоод сэтгэлээ мэдэрч урсан гарч буй уур бухимдал бүхий л зүйлсээ хорих зүйлгүй байгаа чигээр нь гарга. Эсвэл сэтгэл зүрх дотроо сайхан дурсамжтай эерэг зүйлсүүдийг ч бодсон болно. Үүний дараа тайван байж ирэх шинэ долоо хонгоо амжилт, бүтээлээр дүүрэн эхлүүлэнэ гэж өөртөө хэлээрэй.
Одоо та эрч хүч, цэвэр агаар гэх мэт бүхий л сайхан зүйлсийг авч чадсан байх.
Э.Ундрах
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081