Иргэдийн анхааралд: Эрүүл мэндийнхээ шинжилгээг ингэж өгөөрэй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран Эрт илрүүлэг үзлэгт хамрагдах насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хамрагдах талаар гаргасан мэдээллийг хүргэж байна.

18-29 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, биеийн жингийн индекс (БЖИ), урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө жил бүр
  • Цусны даралт жилд 1 удаа,
  • Холестерол илрүүлэх 5 жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа

30-39 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр
  • Цусны даралт үзэх жилд 2 удаа,
  • Холестерол илрүүлэх 3 жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа
  • Хөхний хавдар 2 жилд 1 удаа

40-49 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
  • Цусны даралт үзэх жилд 2 удаа,
  • Холестерол илрүүлэх жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 2-р хэв шинж 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Ясны сийрэгжилт 3 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа,
  • Хөхний хавдар жилд 1 удаа,
  • Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар 3 жилд 1 удаа

50-59 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
  • Цусны даралт үзэх жилд 4 удаа,
  • Холестерол илрүүлэх жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 2-р хэв шинж 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Ясны сийрэгжилт 2 жилд 1 удаа,
  • Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээ 3 жилд 1 удаа,
  • Уушгины хавдрын шинжилгээ 3 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа,
  • Хөхний хавдар жилд 1 удаа,
  • Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар 3 жилд 1 удаа тус тус хамрагдах хэрэгтэй.

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.172) 2018 оны 01 сарын 10

60- аас дээш насны хүмүүс үзлэг шинжилгээнд хамрагдаагүй юм уу.60 хүрээд хүний тооноос хасагдаж байгаа юм уу

0  |  0
Top