Бидний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг зүйл бол хэрэглэж байгаа хоол хүнс. Тэгвэл хүнсээ хэрхэн цэвэрхэн хадгалж, зөв болгож хэрэглэх талаар бидний мэддэг юм шиг боловч төдийлөн анхаардаггүй хэдэн дүрмийг хэлж өгье.
-Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд өвчин үүсгэгч нян байж болзошгүйг сана. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд угааж цэвэрлэж хэрэглээрэй.
-Хоол хийж байхдаа гэрийн тэжээмэл амьтдаа хол байлга. Таны хайртай амьтны үс, шүлс, баасаар нь дамжин шимэгч хорхой хоол руу ордог.
-Хоол бэлтгэж байгаа газар тань ялаа, жоом зэрэг хортон шавьж байх ёсгүй.
-Хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх ёстой.
-Хүнсний зүйлийг температурын аюултай орчинд дөрвөөс илүү цаг хадгалсан бол идэж болохгүй. Шууд хая.
-Болгосон хоолоо хадгалах гэж байгаа бол тэр дор нь хөргөж, хөргөгчиндөө хий. Ингэлгүйгээр дөрвөөс илүү цаг болсон бол идэж огт болохгүй.
-Мах, ногоо, талх зэргийг хэрчдэг хутга, мод тус тусдаа байх ёстой.
-Аяга таваг, бусад сав байнга цэвэрхэн байх ёстойг анхаар.
-Хоол хүнсэнд нян үржих хамгийн таатай орчин бол температурын +4-өөс +60 хэм.
-Болсон болон түүхий бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ тусгаарла. Болсон хүнсийг хөргөгчний дээд тавиур дээр, түүхийг нь доод тавцанд хадгалаарай.
-Хөргөгч тань хэт дүүрэн бол хөргөх хэм алдагдана.
-Хоол идэхийнхээ өмнө гараа сайтар савандаж угаах ёстой гэдгийг уншигч та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Харин гараа арчих алчуур тань цэвэрхэн байх ёстой. Үгүй бол гараа угаасны тань ашиг тус гарахгүй л болов уу.
-Карантны түүхий ус нянгаар бохирдсон байдаг. Шууд ууж болохгүй.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

mongoliin nuhtsuld taarahgui , hudla neg evropiin baychuudad zoriulsan hogiin medee medeellee bitgi oruulj bai, iim amidraltai humuus tsuuhan bga shu manaid