Сэрэмжлүүлэг: Техникийн спирт байж болзошгүй шингэн ууж нас баржээ

2018 оны 01 сарын 13

2018 оны 1 дүгээр сарын 11-ний орой Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйл уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн хордлогод орж, 1 хүний биеийн байдал маш хүнд эмнэлэгт эмчлүүлж байна.

Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.  Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.137) 2018 оны 01 сарын 13

Хохь нь үхэхээ мэдэхгүй хортой спирт гудраад хөлдүү буриадууд

0  |  0
Top