Хоолны дэглэм барихгүйгээр турах 7 арга

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

 

Гоолиг биетэй байхын тулд олон хүн фитнес зааланд бараг л амьдарч, элдэв байцаа, навч голлосон хоол хүнс иддэг билээ. Энэ бол зөв, эрүүл амьдрал мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэрвээ танд хоол хүнсээ тохируулах, биеийн тамирын дасгал хийх цаг, хүсэл зориг байхгүй бол доорх аргуудыг хэрэглээрэй. Энэ аргууд нь таны гэдсийг ямар нэг хэмжээгээр багасгах боловч өөх, тарганаас тэр чигээр нь салгана гэж найдаад хэрэггүй гэдгийг санах хэрэгтэй.

  1. Биеэ тэгш байлга Мөрөө тэгшлэн гэдсээ тат. Энэ тухай санах болгондоо ингэж байх хэрэгтэй ба хэрвээ мартдаг эсвэл санах дургүй байвал гэдэс татаж, бие тэгшлэх тусгай техник хэрэгсэл авч хэрэглэ. Ихэнх хүмүүс биеэ зөв, тэгш байлгахын ач тусыг мэддэггүй ба тэгшхэн бие хүний өндрийг нэмэгдүүлж, гэдэс болон цээжний хэлбэрийг илүү зөв харагдуулдаг билээ. Мөн булчинд санах ой гэж байдаг ба та гэдсээ байнга чангалж, татаж байвал 2-3 долоо хоногийн дараа таны гэдэс илүү сайхан хэлбэртэй болно. Үгүйдээ л гэхэд хажуугаас харсан хүнд аштайхан харагдана. 2.
  2. Ус их уу. Өдөр болгон 8 аяга ус уу гэдэг зөвлөгөөг та залхтал сонссон байх. Гэхдээ хүний бие организм хувьслын явцдаа ус дутагдах анхны шинж тэмдэг бий болох үед ус, чийгээ гэдсэндээ өөх, тос хэлбэрээр хадгалдаг болсон билээ. Чухам энэ нь цүдийсэн гүзээ бий болох нэг үндэс юм.
  3.  Бие засах газар олон орж бай Хавтгай, жижиг гэдэстэй байх нэг нөхцөл нь энэ юм. Хүний бие их “тэсвэртэй” организм бөгөөд хэрвээ та янз бүрийн байдлаас болж шингэнээ гаргахгүй сургасан бол бие организм тань таныг зөвхөн яах аргагүй болсон үед л бие засах газар орохыг “урина”. Бусад үед энэ шингэн хуримтлагдсаар байх ба энэ нь таны гэдэсний хэлбэр ямар байхад нөлөөлөх нь тодорхой. Та өдөрт 5-7 удаа бие засах газар орж байх хэрэгтэй ба энэ бол эмч нарын тооцоолж гаргасан тоо юм шүү.
  4. 4. Хоол хүнсийг амандаа сайн зажилж бай Хоол хүнсээ хэдий чинээ сайн зажилж бутална, төдий чинээ бага зай ходоодонд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бага хэмжээтэй хүнс боловсруулах ходоод нь гэдэсний харагдах байдалд эерэг нөлөөтэй байна. Мөн хэдий чинээ сайн, удаан зажилна төдий чинээгээр тархи “цадлаа” гэсэн дохио авдаг. Ингэснээр та илүү калори авахгүй ба энэ нь таны гэдэсний хэлбэрт яваандаа сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой.
  5. 5. Хамраараа амьсгал Эхлээд сонсоход энэ зөвлөгөө хачин мэт боловч яах аргагүй хэрэгтэй зүйл юм шүү. Учир нь амаараа амьсгалах үед хүний гэдэс хийгээр дүүрдэг.
  6. 6. Даавраа хянах Эмэгтэй хүний эстроген даавар нь байх ёстой хэмжээнээсээ илүүдэх, дутуудах байдлаар хазайх нь гэдсэнд өөхөн давхарга хуримтлагдах нэг нөхцөл болдог. Тиймээс эстрогенийн түвшин тогтоолгох шинжилгээ хийлгэж шаардлагатай нөхцөлд эмчилгээ хийлгэж хэвийн нөхцөлд барих нь чухал юм.
  7.  Хэвтэх Өндөр дэр, буйдангийн түшлэг дээр хөлөө тавин дээш харж хэвтэнэ. Нуруун доороо ороосон алчуур зэрэг зүйл хийх ба энэ үед гэдэс тань багасан татагдах ба өдөр болгон 20 минут ийм залхуу дасгал хийхэд таны гэдэсний булчин иймэрхүү ажиллагаанд дасна. (булчинд “ой тогтоолт” байдгийг санаж байгаа биз дээ)

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
Top