Ухаалаг утсаа “ухахын” хор уршиг их

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

  Бид гар утсыг хортойг нь мэдсээр байж хэрэглэсээр байдаг. Хэрэглэхгүй гээд ч яах билээ. Орчин үеийн цахимжсан нийгэмд бидний үнэнч нөхөр болсон гар утсаа хэрхэн эрүүл мэнддээ хоргүйгээр хэрэглэх талаар хэдэн зөвлөгөө өгье.

-Гар утсаа “ухсаар” байвал хүн донтох хэмжээнд хүртлээ утаснаасаа хамааралтай болдог.

-Бидний ихэнх нь унтахдаа гар утсаа хажуудаа тавьдаг болохыг судалгаагаар нотолжээ. Өглөө эрт сэрэх гэж сэрүүлэг тавьсан, хэн нэгнээс, ажлаасаа яаралтай дуудлага хүлээж байгаа үед ингэх нь зүйн хэрэг ч утсаа толгойноосоо аль болох хол тавиарай.

-Гар утаснаас ялгардаг цахилгаан соронзон долгион нь хүний биед хортой гэдгийг бид сайн мэднэ. Ухаалаг утсан дээрээсээ юм уншдаг бол та яг одоо болих хэрэгтэй. Энэ нь хүний нойрыг алдагдуулдаг.

-Гар утсаа биедээ байнга авч явбал үргүйдэлд хүрэх аюултай.

-Утсаа сэрүүлэг болгож ашиглахаа болих хэрэгтэй. Оронд нь зориулалтын сэрүүлэгтэй цаг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

-Гар утас чухал зүйлээс анхаарлыг тань сарниулагч болдог тул машин замаар гарах, жолоо барьж явах, бага насны хүүхэдтэйгээ гадуур явахдаа утсандаа анхаарал хандуулаад хэрэггүй.

-Хэрэв та ямар ч шалтгаангүйгээр утсаа орондоо авч ордог, байнга хажуудаа тавьж унтдаг бол донтож эхэлж байна гэсэн үг. Утсандаа гүн донтсон хүмүүс шөнө дунд хэн нэгнээс дуудлага, мессеж ирэх байх гэж боддог гэнэ. Түүнийг нь харалгүй өнгөрөөчих вий гэсэндээ гар утсаа орондоо авч ордог байна.

-Эцэст нь та хамгийн том хохирол амсана. Энэ бол хараа муудах. Цаашлаад нүдний хорт хавдар үүсэх эрсдэлтэй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайнуу монголчуудаа!(124.158.106.70) 2024 оны 11 сарын 20

үнэн утас оролдох аюултай гэдгийг сайн илэрхийлсэн бна

0  |  0
Амгалантөр(202.126.90.89) 2024 оны 11 сарын 20

Сайн

3  |  0
Urnaa(27.123.214.102) 2024 оны 11 сарын 20

Vnen medeelel bn

3  |  0
vicentia(41.85.161.165) 2024 оны 11 сарын 20

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  1
Алиа марзан ардууд а(202.72.245.202) 2024 оны 11 сарын 20

ШИНЭ ЮМ БОЛГОНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙДАГ ХҮНИЙ МӨН ЧАНАР СОНИН ШҮҮ, ЭНЭ БҮХ МУУЛСАН М АА ШИНЖЛЭХ УХААНЧААР БАТАЛСАН ГАНЦ Ч БАРИМТ БАЙХГҮЙ ШҮҮ, ЦАГТАА АВТОМАШИНЫГ ХҮРТЭЛ ХОРТОЙ ГЭЭД Л ЭСЭРГҮҮЦЭЖ БСАН ОДОО БҮГД УНААД НАС Н УРТСААД БГАА БИШ ҮҮ

1  |  0
Top