УГТЭ: 2017 онд 0-16 насны зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын 63 тохиодлыг хийжээ

2018 оны 01 сарын 22

 

ЭМЯ-ны харъяа Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 онд амжилт бүтээл дүүрэн ажиллаж дэлхийн хэмжээний томоохон мэс ажилбаруудыг хийж, ард иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй ажилласан байна. Үүнд: 

  1. УГТ Эмнэлэг 2017 онд 19489 хүнийг хэвтүүлэн эмчилж, 174413 хүнд амбулаторийн үзлэг оношилгоо, 10,433 хүнд яаралтай тусламж, 6281 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн.
  1. УГТЭмнэлэг 2017 онд зүрх, судасны мэс заслыг 1057 хүнд, тархи, нуруу нугасны мэс заслыг 1194 хүнд, зүрх, тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээг нийт 2939 хүнд хийгээд байна.
  1. УГТЭмнэлэг 2017 онд 0-16 насны 160 хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлснээс зүрхний төрөлхийн гажгийн мэс засал 63, тархи, нуруу нугасны мэс засал 82, нүдний торлогийн-2 болон нүдний нөхөн  сэргээх  мэс заслыг 9 хүүхдэд хийсэн байна.
  1. УГТЭмнэлгийн тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжүүдэд 2017 онд тархины харвалтаар 1760 хүн, зүрхний шигдээсээр 962 хүн хэвтэн эмчлүүлжээ.  
  1. УГТЭмнэлэг 2017 онд Зүрхний хэм алдагдлын үеийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ болох аблаци эмчилгээг 54 хүнд, пейсмекер суулгах эмчилгээг 121 хүнд үзүүлж, энэ чиглэлээр гадны улс орон руу чиглэсэн иргэдийн эрүүл мэндийн зардлаас 1,7 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.
  1. УГТЭмнэлэг нь Хаан банк сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг  аян” өрнүүлэн 9 удаагийн сургалт, өдөрлөгөөр нийт 18.324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн, Хаан Банкны тооцооны 4 төвд цусны даралт ихсэлийн булан нээн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
  1. УГТЭмнэлэг тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд “Өдрийн эмчилгээ үйлчилгээний 15 ортой нэгж”-ийг шинээр байгуулан, 262 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна.
  1. УГТЭмнэлгийн амбулатори, оношилгооны тасгууд оройн 20 цаг хүртэл 2 ээлжээр ажиллан, 2017 онд 2-р ээлжинд нийт 31,426 хүнд амбулаторийн үзлэг, 18,056 хүнд оношилгоо шинжилгээний тусламжийг үзүүлээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top