Ханиадны эм үнэгүй тарааж байгаа ЭМИЙН САН

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг  100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг 800 гаруй эмийн сангаас авах боломжтой.

Хөнгөлөлттэй үнээр олгох 10 нэр төрлийн 30 эм болон Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудын жагсаалтыг дараах хүснэгтээр танилцуулж байна.

Эх Сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top