Усанд орсноор уур бухимдалгүй амьдарч болно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

  Усанд орсны дараа бие хөнгөрч, эрч хүчээр дүүрдэг. Тэгвэл эрдэмтэд усанд орсноор зөвхөн бие хөнгөрөөд зогсохгүй зарим өвчнийг эдгээж, стресс, уур бухимдалгүй амьдардаг болохыг тогтоожээ.

-Гэнэт их хөдөлгөөн, дасгал хийснээс болж бие тань булгарч, өвчин орсон бол бүлээн усанд орчихоод унтаарай. Өвдөлт арилж, сэргэлэн цовоо сэрэх болно.

-Стрессдэж, сэтгэлээр унасан бол хөөстэй угаалгын онгоцонд хэдэн минут хэвтээрэй. Сэтгэл санаа хөнгөрнө.

-Францчууд толгойны өвчин болон сэтгэл тавгүйтлээ маш амархан аргаар арилгадаг. Энэ бол толгойгоо угаах.

-Усанд орж, биеэ үрснээр цусны эргэлт сайжирч, арсанд хүчилтөрөгч шингэж өнгөлөг болдог. Харин алчуураар биеэ үрж арчих хэрэггүй. Ингэвэл хамаг үр дүн алга болно.

-Усны онгоцондоо 200-500 гр хоолны давс юмуу зориулалтын далайн давс хийгээд ороорой. Энэ нь арьсыг чангалж, өөхийг задалдаг учир турах үр дүнтэй аргуудын нэг юм. Мөн ядаргаа ор мөргүй арилна.

-Хүн усанд орж, цэвэр цэмцгэр байдлыг мэдэрснээр ажлын бүтээмж нь дээшилдэг. Сэтгэл санаа ч өөдрөг болж, уур бухимдлаас хол байх болно.

-Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хүн 2-3 хоноод усанд орж байх ёстой. Харин хөлөө бол өдөр бүр угаах хэрэгтэй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top