Таргалалтын асуудлыг зажилж шийдье

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 27

Нийгэмд зөв үлгэр дууриалыг буй болгож, бусдыг эрүүл амьдралд уриалан дууддаг эрхэм П.Анужин сошиал хуудсандаа ээлжит нэгэн постоо оруулжээ. Тэрбээр

"Өнөөдөр "Гэгээнтэн" цогцолборын нийт хамт олонд Эрүүл Оршихуйн тухай уулзалт яриа хийв. Заал дүүрэн шахуу залуучууд байлаа. Удирдлагуудын зүгээс хамт олныхоо эрүүл мэнд, хувь хүний сэтгэл, эрүүл мэндийн боловсролд анхаарч, оюуны хөрөнгө оруулалт хийж буйд нь талархаж байна.

Олон жилийн өмнө, хоол хүнсээр эрүүл болохуй, мацгийн тухай ярьж эхлэхэд шүүмж, доромж, эргэлзээ их байлаа. Харин одоо цаг эргэж, хүмүүсийн эрүүл мэндийн хандлага асар өөр болжээ. Хөгшин залуу эр эм гэхгүй санаа тавьж сонирхдог болсон байна! 95-аар явдаг машиндаа 92 бараг л хийхгүй, 76 бол бүр хэзээ ч үгүй. Мөнгө нь байвал аваад унах, эвдэрлээ гэхэд сольж хольж болох л эд шүү дээ! Гэтэл хосоор хүртэл ховор заяадаг, сэлбэж солихдоо хүрвэл өөр хэн нэгнийхээр л солих гарцтай эд эрхтэн, бие махбодоо бид хэрхэн хайрладаг билээ?!! Юу таарсан, хэн өгсөнийг хэдэн цагт ч хамаагүй гулгуулж л орхидог. Гунхсан сайхан охид л гэхэд махыг хэд бултгануулаад бүхлээр нь шахуу залгиж харагддаг. Халбагадаж сэрээдэхдээ соёлыг гайхуулж, анхаарах атлаа хоолны мөн чанарыг огт тоохгүй. Мөнөөх л хэлбэр бас дахин хэлбэр! Шүдний үүргийг сайтар гүйцэтгэдэг хүн нээрээ ховор юм билээ! Монгол хүн мах иддэг иддэг гэхэд ходоодондоо араа шүдтэй хүн одоогоор дуулдаагүй л байна. Дайсныхаа ходоодыг түр тавьсан мэт аашилж, талхиж явдгаа сэрж ухаарцгаая! Хоолыг сайтар зажилж идэхэд цадах мэдрэмж хурдан төрдөг төдийгүй таргалалтын асуудал шийдэхэд чухал нөлөөтэй! Өнөөдрөөс даяараа сайн зажилъя! 

Хандлагаа өөрчилж чадвал улсаараа эрүүл болох хоосон Мөрөөдөл огт биш ээ! Ямартай ч эхний алхам зажилъя! # Инээмсэглэхээ мартуузай" гэсэн байна. Хүмүүст ухаарал урмын үг үргэлж хайрлаж байдаг эрхэм П.Анужингийн постыг уншигч авхай та шимтэн уншина биз ээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(174.24.188.69) 2018 оны 01 сарын 28

sain zajilj ideh ni zuv bolovch teglee yaag baga idehgui.2rt hun zaaval baga idlee ch turdaggui hun baidag uur shig chini

0  |  0
зочин(139.5.217.202) 2018 оны 01 сарын 27

Залуучууд байтгуай ахмад бидэнд ч хэрэгтэй зөвлөлгөө бна. Лав л манай гэрийн залуучууд их л анхааралтай сонирхдог шүү.

0  |  0
зочин(202.21.106.154) 2018 оны 01 сарын 27

сайхан бүсгүй

0  |  0
zochin(176.158.21.29) 2018 оны 01 сарын 27

Mongolchuud buruu xooloo iddeg Erchyyd zaaval max eex idex gej zytgedeg buruu zurshilaasaa salax xeregtei dee

0  |  0
нараа(27.123.212.140) 2018 оны 01 сарын 27

Үнэхээр мундаг эмэгтэй дандаа хүндэлж явдаг баярлалаа

0  |  0
Top