Агаарын бохирдолтой үед нүдээ хамгаал

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 27

  Өвлийн улиралд хүний арьснаас гадна нүд хуурайшиж, цасанд гялбаж, янз бүрээр өвддөг. Тэгвэл бид өвлийн улиралд нүдээ хэрхэн хамгаалах ёстой, юуг хийж болох, юуг болохгүй талаар доорх зөвлөгөөг бэлтгэлээ.

-Агаарын бохирдолд хамгийн түрүүнд нүд өртдөг. Утаа тортог ихтэй үед агаарт маш их хэмжээний нян бактер тархана.

-Өвлийн улиралд цаг агаар хуурайгаас болж хүний бие дэх ус алдагддаг. Үүнээс болж нүд хуурайшиж, аргадаг. Лууван, далайн загас болон жимснүүдийг хүнсэндээ сайн хэрэглээрэй.

-Өвөлд та өдөржин компьютерийн дэлгэж ширтдэг бол нүд ядарч, цаашлаад цөцгий нь гэмтэж өвчлөх магадлалтай.

-Агаарын бохирдол ихтэй өдөр гадуур явахдаа нүдээ хамгаалж шил зүүгээрэй.

-Нүд загатнах үед хүн рефлексээрээ нухдаг. Энэ үед гарын арьсанд наалдсан бактер, бохирдлууд нүд рүү орж гэмтээнэ. Агаарын бохирдол ихтэй үед хүний хувцас хунарт наалдсан бактерууд ч нүд рүү орж байдаг.

-Нүд тань өвдсөн бол линз зүүж, зовхи, сормуусаа будаж болохгүй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top