Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл /2018.01.27/ Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрээр энэ удаагын орон нутгийн томилолтоо Дорноговь аймгийг сонгосон нь учиртай. Өнөөдрийн байдлаар Сайншанд сумын 50 ортой төрх эмнэлэг, Замын-Үүдын 100 ортой эмнэлгийн барилгын ажлууд зогсонги байдалтай байгаа. Эдгээр барилгууд ямар учир шалтганаас товлосон цаг хугацаандаа ашиглалтад ороогүй ингэж олон жил зогсонги байдалд орсонтой газар дээр нь танилцаж, удахгүй барилгын ажлыг эхлүүлэх гарц шийдлийг УИХ-гишүүн О.Дэлгэрсайхан, аймгийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой мэдээллүүдийг авч, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцлаа.
2011 оноос эхлэн баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн барилгын тендерт “Мон Инж Бар” ХХК шалгарч улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй өдий хүрсэн байдаг.
Мөн тэрээр Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатори, яаралтай, хүүхэд, сүреэгийн тасгуудад ажиллаж, эмч эмнэлгийн ажилчид, хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцоо.
Сэтгэгдэл ( 0 )