Хотын дарга нагац ахынхаа алтан амийг аварсан элэгний донорыг эргэлээ

2018 оны 01 сарын 30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ.

Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилжээ.  Хагалгааны явцад цус гараагүй учраас цус сэлбэх шаардлага гараагүй гэнэ. Донорыг хагалгаанаас 24 цагийн дараа тасагт шилжүүлжээ. Донорын бие баруун элэг тайрах хагалгааны дараах байдалтай байгаа бөгөөд эмчилгээ, шинжилгээ нь цагийн хуваарийн дагуу хэвийн явагдаж буйг эмч нар хэлж байв. 

Ийнхүү залуу хүний эр зориг, эрч хүчээр өөрийн бие, сэтгэлийг дайчлан амьд донор болж нагац ахынхаа алтан амийг аварсан Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнд хотын даргын зүгээс аз жаргал, эрүүл энхийг хүсэв. гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsagdaa(103.212.116.136) 2025 оны 03 сарын 13

huuliaraa amid donor bol hamaatan bh yostoi. getel huduunii hun baina. bayan hun erhtnii naimai hiisen yum bish biz

1  |  0
Иргэн(66.181.186.217) 2025 оны 03 сарын 13

Хотын даргын ах ш дээ. Зөв л бичсэн байна.

1  |  0
Би(59.153.112.183) 2025 оны 03 сарын 13

Ойлгомжтой л бичсэн байнашд!

1  |  0
Болд(59.153.112.183) 2025 оны 03 сарын 13

Хувь хүн Батболдыг ярихаас биш хотын дарга утгаар нь бичих хэрэггүй!

1  |  0
Уншигч(108.18.128.154) 2025 оны 03 сарын 13

Удахгүй хотын дарга нагац ахынхаа элгийг үнэ төлбөргүй шилжүүлэх хагалгааг хийлгэсэн гэсэн мэдээ бичнэ дээ харж л байгаарай!

1  |  0
Зочин(150.129.142.147) 2025 оны 03 сарын 13

Энэ чадваргүй сэтгүүлч нэртэй юмнуудыг ээ бичиж байгаа юмныхаа утга найруулагаа ч ойлгохгүй өрөвдмөөр хүмүүс шүү.Монгол хэлний анхны мэдоэгээ тэлэхэд анхаар !!!

1  |  0
Seekvv(66.181.176.231) 2025 оны 03 сарын 13

Xotiin dargiin axiin amiig avafchee tiimvv

1  |  0
ЗОЧИН(202.9.44.65) 2025 оны 03 сарын 13

Харин нэг л сонин гачиг бна Хотын дарга нагац ахынхаа амийг аварч тус болсон тэр хүнийг эргэж байгаа юм шиг бичсэн байх юм. Нагац ахынхаа амийг аварсан элэгний донарыг хотын дарга эргэлээ гэвэл арай өөр утагтай юм биш үү.

1  |  0
Зочин(103.212.116.151) 2025 оны 03 сарын 13

Юм бичихдээ бичих гэж байгаа сэдвээ зөв утга учиртай бичиж байх хэрэгтэй .Хотын дарга нагац ахаа эргэж байгаа мэтээр бичсэн байна шдээ

1  |  0
ЖЖЖЖЖЖЖЖ(202.21.127.130) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЭМЧ НАРЫН САЙХАН АЖЛЫГ ХАР МӨРТЭЙ ХАР АВГАЙ ОРЖ ИРЭЭД УЛС ТӨР ХИЙГЭЭД СЕНСАЦЛААД ЭХЭЛЛЭЭ . ЯАДАГ МУУ ШУЛАМ БЭ

1  |  0
donor(124.158.92.27) 2025 оны 03 сарын 13

avtozahaa nuulge ene chinii ajil bish

1  |  0
Заяа(103.10.22.33) 2025 оны 03 сарын 13

Тэнэгв Нэр хүндээ өсгөх гэсэн явуургүй арга

1  |  0
Иргэн(202.9.40.246) 2025 оны 03 сарын 13

Сайн дарга шүү.

1  |  0
иргэн(43.242.243.157) 2025 оны 03 сарын 13

Гарчиг биш ээ. Хотын даргын нагацахыг аварсан ойлголт төрүүлж байна.

1  |  0
зочин(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Энэ дарга юу хйихээ ч мэдэхгүй алиа салбадай юмаа

1  |  0
Иргэн(73.176.233.100) 2025 оны 03 сарын 13

Ямар ямаа биш цэцгээр яадаг байнаа. Тэр цэцэгнийхээ мөнгийг нь өгөөч.

1  |  0
Top