Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт болов

2018 оны 01 сарын 31

Хүйтний эрч чангарч хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдварт өвчин ихээр гарч байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс амьсгалын замын халдварт өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар 2017-2018 оны хичээлийн жилийн эхний улиралд бүртгэгдсэн халдварт өвчний тохиолдол, томуу, томуу төст өвчин, салхинцэцэгийн тухай мөн түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Уг сургалтад Баянзүрх дүүргийн хүүхдийн байгууллагын удирдах ажилтнууд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, дүүргийн эрүүл мэндийн төвийн тархвар судлаачид болон албаны бусад мэргэжилтнүүд оролцлоо. Түүнчлэн энэхүү сургалт ньхүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлллийг түргэн шуурхай өгөх, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь хэрхэн авах,Хүүхдийн байгууллагад халдварт өвчин голомтлон бүртгэгдэхээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой сургалт болсон юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
анж(202.21.127.218) 2018 оны 04 сарын 11

”:₮э₮:

0  |  0
Top