Хүйтний харшилтай бол дараах арга хэмжээг аваарай

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

  Зарим хүн хүйтний харшилтай байдаг. Гэхдээ тэд үүнийгээ мэдэхгүй явах нь бий. Хамгийн хачирхалтай харшил болох энэ нь хүйтэнд гадуур явахад илэрч, арьс биржрүүтэн загатнаж, улайж, тууралт гардаг.

-Ийм төрлийн харшилтай хүн хүйтэн ус уусны дараа хэл, хоолой нь хавагнадаг. Мөн хүйтэнд явах, хүйтэн ус уусны дараа гэдэс тань өвдөж байвал уншигч та хүйтний харшилтай байх нь.

-Хүйтний харшил нь удамшлын онцлог болон антибиотикийн хэрэглээ, цагаан хорхойтож, шүд цоорсон үед илэрч болзошгүй.

-Өвөл гадуур гараад л харшил хөдөлж, нүүр гар тань загатнан улайж хэцүү байдалд ордог бол бушуухан дулаан, хуурай газар ороорой. Хүйтэн дээр чийг нэмэгдвэл арьс улам ихээр загатнана.

-Эм уухаар бол харшлын эмчид үзүүлж, зөвхөн эмчийн бичиж өгсөн жороор уугаарай.

-Байнга дулаан хувцаслаж явах ёстойг сана. Синтетик даавуун хувцас харшлыг илүү өдөөдөг.

-Өвөл гадуур явахад нүд тань улайж, нулимс гарч, загатнаж байвал хамгаалалтын шил заавал зүү.

-Хүйтний харшилтай хүмүүсийн толгой өвддөг. Тиймээс өвөлд толгой нүцгэн явж огт болохгүй. Хүйтнээс болсон толгой өвдөлт дулаан газарт ороод аяндаа арилдаг.

-Хүйтэн ундаа ууж, зайрмаг идэж болохгүй.

-Хүйтэнд амьсгалын зам огцом агшдаг учир гадуур явахдаа ороолт зүүх зэргээр амьсгалын замаа хүйтэн агаараас хамгаалаарай.

-Хүйтний гаралтай харшилтай бол гадаа гарахаасаа 20-30 минутын өмнө нүүр, гар, чихэндээ тос түрхээрэй. Гэхдээ усны орцтой, чийгшүүлэгч тос түрхэж болохгүй. Харин гэрээс гараагүй үедээ нүүр, гартаа чийгшүүлэгч тос сайн түрх. Өвөлд хүний арьс маш ихээр хуурайшдаг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top