Хүссэн хоолоо идээд жингээ хасах арга

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Сүүлийн үед таргалалт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ. Тэгвэл маш хялбар аргаар хоолоо сойхгүйгээр жингээ хасах аргыг танилцуулъя. Тус аргыг усан дэглэм гэх ба 14 хоногт 12 килограмм жин хасах боломжтой ба давуу тал нь та хүссэн хоолоо идэж болоход оршиж байгаа юм.

Дэглэмийг барихад ганцхан зарчим бий. Та хоол идэх бүрийн өмнө 2 аяга ус уух ёстой. Тэгээд 2 аяга ус ууснаас хойш 15-20 минут болоод хоол идэж болно.

Үүний дараа 2 цагийн турш юм идэж болохгүй, юу ч ууж болохгүй. Ямар ч шингэн уух хэрэггүй.

Тэгээд 2 цаг өнгөрмөгц та дуртай цай, кофегоо ууна. Гэхдээ энэ үед булочк, амттан зэргийг идэж болохгүйг анхаар.

Өдөр тутмын хоолны дэглэм

Өглөөний унд: 2 аяга ус ууна. Дуртай хүнсээ идэж болно, харин энэ үеэр шингэн ууж болохгүй.

Өглөөний ундаас хойш 2 цагийн турш ус ч уухгүй гэдгийг бүү март. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ уугаарай.

Үдийн хоол: 2 аяга ус ууна. Хүссэн хоолоо ид, хооллож байхдаа ус, шингэн уухгүй.

Зөвхөн 2 цагийн дараа дуртай цай, кофе зэргээ уугаарай.
Оройн хоол: 1 аяга ус ууна, хүсвэл 2 аягыг ууж болно. Оройн хоолон дээр мөн л юу дуртайгаа идээрэй.
Хоолоо зооглож байхдаа шингэн ууж болохгүй, бас хоолны дараа 2 цагийн турш уух хэрэггүй. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ ууж болно.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Badamgaraw(66.181.161.27) 2018 оны 02 сарын 02

Bi yg yaj hurdan turahuu hled ogoch

0  |  0
Suwderdene(66.181.161.81) 2018 оны 02 сарын 02

Ur dvn bga yu

0  |  0
Suren(66.181.161.16) 2018 оны 02 сарын 02

Ur dun bnu

0  |  0
Top