Өвлийн хүйтэнд бидний үс хугарамтгай болж, унаж, гэмтдэг. Тэгвэл өвлийн улиралд үсээ хэрхэн эрүүлээр нь хадгалах талаар мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгчээ.
-Хүний үс жилийн дөрвөн улиралтай зэрэгцэн өөрчлөгдөж байдаг учир цаг уурын нөхцөл байдалд нь тохируулан арчлах нь чухал. Өвөлд үс чийгээ их алддаг. Иймээс ургамлын гаралтай, чийгшилт өгдөг шампунь, тэжээлийн тос, ангижруулагч хэрэглээрэй.
-Өвөлд нойтон үстэй гадагшаа гарч огт болохгүй.
-Ангижруулагч, тос, шампунь тань химийн найрлагагүй байх ёстой.
-Утаа тортог ихтэй өвлийн улиралд долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглээрэй. Ангижруулагчийг бол аль ч улиралд байнга хэрэглэ.
-Үсээ хоёр удаа шампуньдаж угаагаарай. Эхний удаад хир буртаг нь арилаг. Хоёр дахь дээр нь хуйхны арьс бүрэн цэвэрлэгдэх ёстой.
-Өвлийн улиралд толгой нүцгэн явбал үсэнд тань утаа тортог шингэж, хуйх нь гэмтэж, унадаг.
-Өвөл гэнэт хүйтэрч, цас орж, гэнэт дулаан газар орох зэргээс болж бидний үс хүнээр бол хямралд ордог байна. Энэ нь үс цахилгаанжихад нөлөөлдөг. Улмаар үс гэмтэж, маш ширүүн болдог.
-Үсэндээ долоо хоногт нэг удаа тэжээлийн маск тавьж бэхжүүлээрэй.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )