Хүн амьдралынхаа ихэнх хугацааг гэртээ буюу дотоод орчинд өнгөрүүлдөг. Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилгын чанар, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдэл зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )