“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ” зөвлөгөөн болж байна

2018 оны 02 сарын 09

 

Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтнууд  Улаанбаатар хотноо нэгэн дор цуглаж “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ” уриан дор зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд болж байна.

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ОУ-ын байгууллагууд 2017 онд хүн амын эрүүл мэндийг  дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, энэ онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцож байна.

Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллана. Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахаар төлөвлөж байна.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.114.21) 2018 оны 02 сарын 11

Зөвлөгөөнд Сарангэрэл сайд дэд сайдыг загнаж, аймгийн дарга нарыг бос суу гэж зандчиж, та нарт тараасан уутыг Ганцэцэг дарга бэлгэсэн шүү гэж магтлаа. Оройн хүлээн авалтан дээр бүүр сонин юм ярилаа. Би сэтгүүлч хүний хувьд хэвлэл мэдээллийг атгасан. Маргааш Оюунханд даргыг НЯмдоржийн хүн гэдгийг сонид зарлана. Алтанхуягийг 3 тэрбумын хэргээр шалгалана. Миний хүү барилгын компанитай биш, худалдан авалтын газрын дарга ажилтай. ... гэх мэтээр ярьж, дэ сайдаа өдөр загнасандаа гэмшсэн үү бүү мэд тэвэрч үнсээд бүгдээрээ ууцгаа идэцгээ гэж уриаллаа. Эрүүл мэндийн сайд Сарангэрэлийн сэтгэц эрүүл үү.

0  |  0
Top