Цаа бугын орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, эдүгээ дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэсэн монгол эрдэмтэн Б.Баасансүрэн Австри Улсын Вена хотноо орших алдарт Хофбургийн ордонд шагнал гардсан билээ. Тэрээр Монгол Улсын ШУА-ын төлөөлөгчөөр 20 орчим жил Сахад ажиллан, эрдэм шинжилгээний ажил эрхэлж байгаа бөгөөд түүний шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Европын Бизнесийн Ассамблейн чуулган болон Сократын хорооны шийдвэрээр ийнхүү шагнасан юм. “Өнө эртнээс нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд бид байгаль дэлхий, ургамал ногоо, ан амьтантай илүү ойр харьцан өгөөжөөс хүртэж ирсэн юм. Нүүдэлчдийн энэхүү давуу тал нь монгол эрдэмтдийг эх дэлхийгээ сайтар судалж хүн төрөлхтөнд тустай зүйл бүтээх, ингэснээр Монгол Улсаа сурталчилж, өөрсдөө ч дэлхийд танигдах үндэс болж байна” гэж доктор Б.Баасансүрэн шагнал авахдаа онцоллоо.
2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503
Сэтгэгдэл ( 1 )
Өө сайхан. Ямар гайхалтай мэдээ вэ.