Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ гадил идээрэй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

  Бидний идэх дуртай гадил жимсний талаар мэдээлэл хүргэе. Зарим хүн гадил их идвэл таргалдаг гэж үздэг. Тэгвэл мэргэжилтнүүд гадил жимсний талаар ийнхүү өгүүлж байна.

-Гадил жимс нь 90 гаруй төрөлтэй байдаг аж.

-Ногоон өнгөтэй гадил нь түүхий гэсэн үг юм. Боловсорч гүйцсэн гадил шар өнгөтэй байдаг.

-Ширхэг гадилны дөрөвний гурав нь ус байдаг.

-Энэ жимсний гаднах хальсыг идэж болдог аж. Зарим улсад гадилыг хальстай нь хоолонд хийдэг байна.

-Энэ жимс нь В6 болон С витамин, калигаар баялаг.

-Таны бие сульдаад байвал гадил идээрэй. Эрч хүч орох болно.

-Гадил нь цусны даралтыг тогтворжуулдаг.

-Энэ жимс нь ходоод, гэдэсний хорт хавдрын эсрэг бодис ялгаруулна.

-Хэрвээ тэ ихээр гүйлгэж байгаа бол гадил идээрэй. Алдагдсан кали нөхөгдөж, ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн болно.

-Цус багатай хүн байнга гадил идвэл сайн.

-Бүсгүй таны сарын тэмдэг ирсэн үед гадил идэж сульдалт, цус багадалтаас өөрийгөө сэргийлээрэй.

-Эцэст нь гадил жимсэнд маш их калори байдаг учир таргалуулдаг гэх яриа худал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ жимсэнд калори их байдаг ч тохируулаад хэрэглэхэд таргална гэж айлтгүй. Мөн бусад хоол хүнсний зүйлтэйгээ зохицуулж хэрэглээрэй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top