Нийслэлийн хэмжээнд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.
Менингококкт халдваргэж ямар өвчин бэ?
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөнхүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
Хэн өвдөх вэ?
Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
· Гэнэт 39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
· Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
· Олон удаа бөөлжих
· Хоолонд дургүй болох, ядарч сульдах
· Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
· 1 хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
· Татах
· Биеэр цусархаг тууралт гарах
Дээрх шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд ЯАРАЛТАЙ эмнэлэгт хандана уу.
Менингококкт халдвараас хэрхэн сэргийлэх сэргийлэх вэ?
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )