Эх хүүхдийн эрүүл мэндийн төв хэвийн ажиллаж байна

2018 оны 02 сарын 19

Эрүүл мэндийн яамнаас Монголчуудын уламжлалт баяр болох “Цагаан сар”-ын амралтын өдрүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ.   Шинийн 3-ны өдөр ЭМЯ-ны Төрийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг, эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Нинжбадгар нар нь ЭХЭМҮТ тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа.

 Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 122 хүүхэд үйлчлүүлсний ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын хямрал гэсэн оноштойгоор хандсан. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 4 хүүхдийн эмч, 4 резидент эмч, 4 сувилагч баярын өдрүүдээр жижүүрлэж байна. 2 хүүхдийн эмчийг нэмэлтээр жижүүрт гаргасан. Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт 17 эмчлүүлж байгаагаас дутуу төрж эрчимт эмчилгээнд орсон нярай ихэнх хувийг эзэлж байна. Амьсгалын аппаратад орсон 7 нярай, мэс засалд орсон-5 нярай, мэс засал төлөвлөгдөж буй-1 нярай, төрөлтийн явцад мөр мултарч боолт хийлгэсэн нярай-1, нярайн халдвар оношоор  3 нярай эмчлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.40.151) 2018 оны 06 сарын 17

ЭМЯ д сайдын үүдэнд цай зөөгч хийгээд сууж байсан Ганцэцэг гэдэг хүүхэн НЭМГ дарга болсон юмуу ямар аргаар яаж ийм албан тушаалд очдог бна муу цаг ирж тэнэгүүд дээшээ гарна гэдэг л энэ бх да.

0  |  0
зочин(59.153.114.21) 2018 оны 02 сарын 21

Угаасаа бүх эмнэлэг л байгуулагдсанаасаа хойш л ингэж ажилладаг. Сарангэрэл хийгээд байгаа биш биз дээ

0  |  0
Top