Хүүхэд хахсан үед авах арга хэмжээ

2018 оны 02 сарын 19

 

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхэд хахах нь маш хурдан хугацаанд болж өнгөрдөг төдийгүй амиа алдах эрсдэлтэй. Иймээс эмнэлгийн тусламжаас урьтаж дараах аргыг яаралтай хийх хэрэгтэй.

• Ухаантай байгаа эсэхийг шалга
• Ухаантай байвал тайвшруул
• Хахсан хүний ард гарч зогс
• Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад
• Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь бие рүүгээ шах
• Хэвлийн шахалт хийхийн тулд дараах зааврыг баримтал
Үүнд:
• Нэг гараа атган аймхай мөгөөрсний доор байрлуулна
• Нөгөө гараараа атгасан гараа барьж хүнээ араас нь тэвэрнэ
• Тэвэрсэн гараа дээш чиглэлтэйгээр огцом чанга шахаж татна
• Татах үйлдлийг хийсний дараа хахсан зүйл гарсан эсэхийг ажигла
• Хахсан зүйл гарахгүй байвал дээр үйлдлийг 3-5 удаа давтан хий
• Хахсан хүний амьсгал бөглөрч зогсвол Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.
• Яаралтай эмнэлгийн тусламж дууд

 

Нялх хүүхэд хахвал:

 • Хүүхдийг доош харуулан нэг гар дээрээ тавь. Гарын эрхий дунд хуруугаар хүүхдийн жавжнаас шахан долоовор хуруугаар хэлийг нь зөөлөн дар
• 2 далны хооронд 5 удаа зөөлхөн алгад
• Хахсан зүйл гарахгүй бол эмнэлгийн тусламж яаралтай дуудаад хүүхдийг дээш харуулан гар дээрээ хэвтүүл
• Өвчүүний голд долоовор дунд хурууг байрлуулан дээш чиглэлтэй зөөлөн шахна
• Хүүхдийн амьсгал зогсож ухаан алдвал Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top