Япон улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /jica/ тэтгэлэгээр Япон улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад 2010 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдыг тасралтгүй сургаж ирсэн байна.
Сургалтыг төгсөгчид энэ хугацаанд сурсан мэдлэг, туршлагаа хуваалцах сургалт, зөвлөгөөнийг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 90 сувилагчийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг JICA/JAAM, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд дараах сэдвүүдээр илтгэл сонсч, хэлэлцүүлэг хийсэн байна.
- Сэдэв 1.
Сургалт төгсөгчдөөс сувилахуйн тусламж, үйлчилгээнд санаачлан нэвтрүүлсэн ажлын тайлан. ЖСТХ-ны УЗГ, MCН-ийн Тэргүүн Д.Нямсүрэн
- Сэдэв 2.
Эмнэлгийн халдвараас сэргийлэх эрсдлийн менежмент. Л.Амаржаргал. 2015 оны төгсөгч /
- Сэдэв 3.
Эрүүл мэндийн боловсрол, ажлын байрны сургалт. Б.Азжаргал. 2016 оны төгсөгч
- Сэдэв 4.
Япон, Монгол улсуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээн дэх эмийн зохицуулалтын онцлог ялгаа. Ө.Энхбаатар. 2017 оны төгсөгч.
Сэтгэгдэл ( 0 )