Нийгмийн хамгийн эмзэг хийгээд хараар яригддаг асуудал бол яах аргагүй архи. Архинаас болж амьдралаа алдсан, архинаас болж гэмт хэрэгт өртсөн, архинаас болж өвдөж зовсон гээд архи хэмээх энэхүү гашуун уснаас гай барцад олон гардаг. Тэгвэл архи нь хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг судлаачид баталжээ. Тодруулбал,
▪️Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээдэг.
▪️Жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг.
▪️Хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг.
▪️Нийгмийн хүчин зүйл буюу архичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг байдаг байна.
Энэ бүхнээс харахад архи нь хүний амьдралд ямар их хор уршигтай хийгээд үр удамд нь хүртэл хөнөөлт аюул авчирдгыг бэлхнээ гэрчилж байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Jenko spirt mongol arhichid
Ард түмнээ архичин болгож чингэлэг чингэлгээр спирт оруулж архины үйлдвэрийг хэдэн зуугаар нь бий болгосон төр засагтай хариуцлага тооцох цаг болжээ
dendyy haramsaltai amdral, hyyhed l hamgiin ih hohirch baina