Монголын хөрсөнд ургасан ”DR.Baatar” цай худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Эх орны хөрсөнд ургасан ургамлыг технологийн дэвшилтэй хослуулсан, 100 хувь ургамлын гаралтай эрүүл мэндийн цайг “Одь тан” компани үйлдвэрлэж байна. Уламжлалт анагаах ухааныг Монголд хөгжүүлж, олон хүнийг хүнд өвчнөөс салгасан, хүний гавьяат эмч П.Баатар өөрийн нэрээр нэрлэсэн “Dr.Baatar” хэмээх гурван төрлийн цайг гаргажээ. ЯДАРГАА ТАЙЛАХ ЦАЙ нь сөдөн өвс, бөөрөлзгөнө, халгай халгайны үр зэрэг 15-16 төрлийн байгалийн ховор ургамал орсон тул ядаргаа тайлж тайвшруулах үйлчилгээтэй аж. ДАРХЛААНЫ ЦАЙ нь зулзаган халгай, зөгийн бал, бурам, мөсөн чихрийн найрлагатай, кальциар баялаг учраас ясны өвчинд сайнаар нөлөөлөхөөс гадна хөхүүл эхийн сүү ялгаруулалтыг дэмждэг. Зөгийн балтай урвалд орохоороо ходоодонд сайнаар нөлөөлж хоол шингэлтийг сайжруулан өтгөн хаталтыг эмчилнэ. УУШГИ ЦЭВЭРЛЭХ ЦАЙ нь цэр ховхлох, ханиалга намдаах, уушгины хатгалгааг намдаах зэрэг уушгитай холбоотой бүх төрлийн хорыг гадагшлуулдаг учир ялангуяа агаарын бохирдолтой энэ цаг үед хэрэглэхэд илүү тохиромжтой ажээ.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top