Дэлхийд жил бүр 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд уушгины хатгалгааны шалтгаантай нас баралт 1.8 сая бүртгэгдэж байгаагийн 541.000 нь Стрептококк пневмони хэмээх нянгийн халдвараас шалтгаантай байна.
Монгол Улсад эрүүл хүүхдийн дунд хийгдэж буй нян тээгчийн судалгаагаар 12-23 сартай хүүхдийн талаас илүү хувьд /61%/ нь, хоёр хүртлэх сартай 3 хүүхдийн 1 нь Стрептококк пневмони нянг тээж байгааг тус, тус илрүүлсэн байна. Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин нь Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа, дунд чихний үрэвслээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 2014 оны байдлаар 95 улс орон уг вакциныг нэвтрүүлэн хэрэглэж байна.
Монголд Улсад пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх дүүрэгт 2 сартайгаас 2 хүртлэх настай хүүхдүүдийг үе шаттайгаар дархлаажуулж эхэлсэн юм. Тэгвэл өдгөө Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушааын дагуу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхэллээ.
Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус, тус хийнэ. Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )