Ухаалаг утас үр удамд тань ингэж нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

Та хүүхдээ хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж үздэг ч хэтэрхий их ухаалаг төхөөрөмж ашиглуулах эргээд муу нөлөө дагуулдгийг мэдэх үү?

Та хүүхдээ аргадахын тулд арай гар утсаа өгчихдөг юм биш биз?

Орчин үед техник технологи ихээр хөгжсөнөөр том хүмүүс төдийгүй хүүхэд багачууд бүгдээрээ л нөүтбүүк, ухаалаг гар утас, зурагт гэх мэт зүйлийг ашиглах болсон. Үүнтэй холбогдуулан "ухаан доройтлын халдвар" хэмээх аюулт өвчин дэлхий даяар тархах болжээ. Энэ аймшигтай өвчнийг таны эргэн тойрны хэн нэгэн туссан байх магадлал өндөр гэнэ шүү! 2007 оны эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд жил ирэх тусам хүүхдүүд ой санамж муутай, өөрийгөө хянах чадваргүй, танин мэдэхүйн чадвар муутай, сэтгэл санааны хямрал ихтэй болж байгаа нь батлагджээ. Үргэлж тоон системт төхөөрөмж буюу төрөл бүрийн төхөөрөмжүүдийг ашиглаж буй хүүхдүүд дээр судалгаа хийхэд тэдний тархинд "тархины гэмтэл авах үед эсвэл зөнөсөн үед тохиолддог" өөрчлөлтүүд илэрч байсан байна. Тархийг хөгжүүлж, хооллох хэрэгтэй. Бидний өөрийн ухаанаар бодож хийж буй зүйл тархийг хөгжүүлэх хамгийн чухал алхам болдог. "Хүүхдүүд өөрсдөө бодож, асуудалтай тулгарч байж олж авсан зүйл нь тэдний хамгийн чухал зүйл байж, тархиа хөгжүүлэх гол алхам болно" хэмээн Британийн сэтгэл судлаач профессор Таня Бирон (Tanya Byron) хэлжээ. 1970 оноос эхлэн хүүхдийн тоглох, хөгжих радиус 90%-р буурч, бүх зүйл гар утасны дэлгэц рүү шилжсэн байна. Хүүхдүүд хэрхэн гадаа тоглох, бороонд норж гүйх, нэг нэгэнтэйгээ ярилцах гэх мэт зүйлийг мартсан. Тэд бүтэн өдрийн турш ухаалаг утсанд анхаарал хандуулах болжээ.Гадаа гарч салхилах, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцахаас илүүтэйгээр гэртээ зурагт үзэж суухыг хүүхдүүд орчин үед эрхэмлэх болсон хэмээн Сьюзен Гринфилд (Susan Greenfield) хэлжээ. Орчин тойрноо утсаар биш бодитоор мэдрэх нь хүүхдийн эрүүл мэндэд болон тархины үйл ажиллагаанд тустай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.Үүнээс гадна хүүхдүүд нойроо бүрэн гүйцэд авах хэрэгтэй боловч харамсалтай нь орчин үеийн хүүхдүүд компьютерын ард нэг л суусан бол хугацаандаа босож чадахгүйгээр улайрчихсан байдаг. Ийнхүү дутуу нойртой явснаар хүүхдийн сэтгэн бодох чадвар мууддаг байна. Цахим ертөнц, төрөл бүрийн төхөөрөмж манай хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг юм бол? гэж та асууж магадгүй юм. Нэгдүгээрт, үргэлж интернетэд суух нь гадаад орчинтой харьцах боломжийг хязгаарладаг ба өөрийнхөө тархийг хөгжүүлэх хангалттай мэдээллийг авч чаддаггүй байна. Үүнд: өөрийгөө хянах, асуудлыг шийдвэрлэх гэх мэт багтана. Хүүхдүүд мэдээллийг тогтоох чадамж маш буурсан тул ихэнхдээ интернетээс хайж олох нь тэдэнд илүү хялбар санагддаг. Үүнээс болоод ой тогтоолтын тал дээр асуудал үүсдэг байна.Орчин үеийн 11 настай хүүхэд 30 жилийн өмнөх 8, 9 настай хүүхэдтэй тэнцэх даалгаврыг хийж байгаа гэдэгт та итгэх үү? "Цахим сүлжээ, техник нь хүний тархийг бага насны хүүхдийн тархи мэт болгож, хурц тод гэрэл, дуу авианд л хариу үйлдэл үзүүлдэг болгох магадлалтай. Гэхдээ та хүүхдүүдээ аварч чадна!  
Хэд хэдэн баримталбал болох санааг танд хүргэе.  
1. Төрөл бүрийн төхөөрөмж ашиглах хугацааг хязгаарлах.
2. Амралтын өдөр болон шөнийн цагаар гар утас хэрэглэхийг хориглох.
3. Унтлагын өрөөнд ямар ч төрлийн төхөөрөмж ашиглахгүй байх
4. Өдөрт нэг цаг л интернетэд суухыг зөвшөөрөх
5. Гэр бүлээрээ өдөрт 30 минут л ухаалаг төхөөрөмж хэрэглэх
Өнөөдрөөс эхэлж энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээр та үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа маш том алхам байх болно.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top