Танд амралт хэрэгтэй болсны 7 шинж

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

  Бид ажил, амьдралаа зохицуулах гэж явсаар ядарснаа ч анзаарахгүй байх үе бий. Их хотын хөл хөдөлгөөн, замын түгжрэл таныг бухимдуулж, хэсэг хугацаанд нам гүм газар баймаар санагдаж байна уу. Түүнчлэн танд дараах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн бол амралт тун их хэрэгтэй болжээ.

Халдварт өвчин бүрт өртөөд байна уу?

Бие организм ядраад ирэхээр дархлаа маш сулардаг. Ийнхүү та бүхий л өвчинд өртөж эхэлнэ.

Хамраас тань цус гарч байвал...

Бие организм тань стрессд өртөж, ядарсны бас нэгэн шинж бол хамраас цус гарах.

Мартаж байна уу?

Байнга амралтгүй ажиллаж, стресс хураагдахад хүн барьсан тавьснаа мэдэхээ больдог.

Үс тань унаж эхэлсэн үү?

Өдөр 50-100 ширхэг үс унах бол хэвийн зүйл. Харин үс тань ихээр унаж эхэлсэн бол амралтаа авах цаг болжээ.

Таны сэтгэл хөдлөл их болсон бол...

Ядрах нь сэтгэл санааг тань унагаж, бухимдаж, санаа зовж, айж түгших зэргээр сэтгэл хөдлөлийн маш олон төлөв байдалд оруулдаг.

Хөлрөх

Гарын алга, хөлийн ул ихээр хөлрөх нь архаг ядаргааны шинж.

Сарын тэмдэг ирэхэд өвдөх

Ядаргаа, стресс нь гормоны өөрчлөлтөд хүргэж, биеийн баланс алдагдсанаар сарын тэмдэг ирэхэд өвдөлт ихээр мэдрэгддэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayrlalaa.(202.9.41.78) 2018 оны 03 сарын 10

Yostoi unen zuvluguu baina.

0  |  0
lov(66.181.190.204) 2018 оны 03 сарын 10

dam yariand buu itge

0  |  0
Top