Хүүхэд ээжийнхээ өмнөх амраг байсан хүмүүсийн генийг авч төрдөг болохыг эрдэмтэд тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Казакстаны нэгэн телевизээр нэгэн хачирхалтай судалгааны дүнг танилцуулжээ. 

Одоогоос 150 жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд тэсвэртэй, холч хатуужилтай, холын аяныг даах, хурдан үүлдрийн морь гаргаж авахын тулд америк адууг тахьтай эвцэлдүүлэн, эрлийзжүүлэх ажлыг туршжээ. Гэтэл нэг ч тахь, гүүд үр тогтолгүйгээр уг туршилт нь амжилтгүй болсон байна. “Хромосомын тооны зөрүүтэй байдлаас улбаалан, үр тогтдоггүй юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрч, уг ажлыг цаашид огт үргэлжлүүлэлгүйгээр ор тас мартан, хаяжээ. Гэтэл нэлээн хэдэн жилийн дараа гүүнүүдээс гэнэт хар алаг унаганууд төрж эхэлжээ. Яагаад энэ олон жилийн дараа гэнэт ийм зүйл болсон нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татан, дахин судалж эхэлсэн ба тэд доорх дүгнэлтэнд хүрсэн байна. Уг сонин үзэгдлийн ШУ-ы нэршил нь "Телегония" /грек гаралтай үг “теле”- “хол” “гония”- “төрүүлэх”/ гэх үзэгдэл гэнэ. Шинээр төрж байгаа хүүхэд эцэг, эх хоёрынхоо ДНК буюу генийн материал, шинжийг авч гардаг нь хэн бүхний мэдэх зүйл. Ийм ч болохоор хүүхэд аав ээж хоёртойгоо ямар нэг байдлаар адил төстэй байдаг. Харин хүүхэд ээжийнхээ өмнөх амраг байсан хүмүүсийн зарим генийг авч төрдөг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Тэд судалгааныхаа явцад хүүхдийн генд зөвхөн эцэг эх төдийгүй ээжийн нь урьд өмнийн амрагуудын гени нөлөөлдөг болохыг нээсэн байна. Өөрөөр хэлбэл эрэгтэйн үрийн шингэнд агуулагддаг химийн агууламж нь удаан хугацаагаар хадгалагдаж, эмэгтэйн хожмын урагт нь нөлөөлдөг гэдгийг баталжээ. Судлаачид үүндээ бас нэг баримтыг жишээ болгон авсан зүйлийн нэг нь нохойн дээр хийсэн туршилт ажээ. Маш сайн үүлдрийн жингэр нохой нь гудамжны энгийн нохойтой эвцэлдсэн тохиолдолд ураг тогтоогүй байлаа ч гэсэн түүнээс дахин хэзээ ч сайн үүлдрийн гөлөг гардаггүй, хүлээх ч хэрэггүй болохыг нотолсон байна. Мөн Зөвлөлт Холбоот улсад 1958 онд Дэлхийн залуучуудын их наадам болсноос хойш 9 сарын дараа орос бүсгүйчүүдээс негр хүүхэд төрж эхэлжээ. Чухамдаа энэ наадмын үеэр хар Африкаас ирсэн зочидтой учир ургуулсан бүсгүйчүүд ийм хүүхэд төрүүлсэн нь ойлгомжтой, нэг их гайхаад байх зүйл биш. Гэтэл үүнээс хойш хэдэн жилийн дараа Москвад дахиад л хар арьст хүүхэд нэлээд олон мэндэлсэн байна. Уг нь энэ хүүхдүүдийн олонхи нь гэр бүлтэй эмэгтэйгээс төрсөн байдаг. Хэргийн учрыг хөөвөл энэ бүсгүйчүүд өнөөх Дэлхийн залуучуудын их наадмын үеэр өнгөт арьстнуудтай бэлгийн харьцаанд орж байсан нь ийм ул мөр үлдээсэн хэрэг. Гэхдээ хүүхэд нь бүр хэдэн жилийн дараа, эмэгтэйг цагаан арьст орос залуутай суусан хойно мэндэлсэн байна. Гэвч зөвхөн эмэгтэй хүмүүсийг буруутгах аргагүй юм.

Бас нэгэн жишээг дурдахад мөн ОХУ-д болсон явдал гэнэ. Александр гэх залуу их сургуулиа төгсөнгүүтээ цэргийн албанд татагдаж, алба хаах явцдаа түр чөлөөгөөр гарч, зугаацаж явахдаа нэгэн цагаан арьст биеэ үнэлэгчтэй учирч гэнэ. Хожим нь эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болсныхоо дараа үр хүүхэд нь мэндэлж. Гэтэл эцэг, эх 2-оосоо тэс өөр цагаан арьст хүүхэд төрсөнд тэрээр эхнэрээ хамгийн түрүүнд буруутгажээ. Гэтэл асуудлын мөн чанар нь мөн л “телегония”-гийн хуулийн дагуу хавьтсан биеэ үнэлэгчийнхээ бүх муу муухай энерги, үйлийн үр, генетикийн мэдээллийг эхнэрийнхээ ариун хэвлий рүү цутгасаных байж...

Эцэст нь дүгнэхэд “Эр эм аль нь ч бай гэр бүл болох хүртлээ магадгүй архичин, худалч, хулгайч, өмнө нь хэзээ, хичнээн ч хүнтэй учирч явсан нь мэдэгдэхгүй бузар явдалт гэх зэрэг ямар ч муу зан төлөв, зуршил бүхий эр, эмтэй орооцолдож буйгаа мэдэхгүй учраас өөрийн хувьд энерги сайтай, ажил үйлс тань бүтэмжтэй, хэн нэгний үйлийн үрийг үүрэхийг хүсээгүй л бол, цаашлаад эрүүл саруул, оюунлаг, сайн хүүхдүүд төрүүлж, удам угсаагаа залгамжлахыг хүсвэл эмэгтэй хүн өөрийн хэвлийг ариунаас ариун байлгах, эр хүн та хаа тааралдсантайгаа нөхцөлгүй жудагтай байх нь хамгаас чухал зүйл” болохыг уг нэвтрүүлгээр хүргэхийг зорьсон байна.

Хүүхэд ээжийнхээ өмнөх амраг байсан хүмүүсийн генийг авч төрдөг болохыг эрдэмтэд тогтоожээ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хх(139.5.219.213) 2018 оны 03 сарын 14

Тийм юм гэж байдаггүй юм. Эхлээд наад генетик ген хоёрынхоо ялгааг олчоод ингэж хуц.

0  |  0
000(66.181.183.149) 2018 оны 03 сарын 14

Эрт үес өвөг дээдэс чинь үүнийг мэдээд хэлээд л бсан ш дэ.одоо боловсрол 0, ухамсар 0, өв уламжлал.0 болчоод гайхаад бгаа бх да.

0  |  0
Huts(103.212.116.85) 2018 оны 03 сарын 13

Yanaa sda. Manai hun bas nileen yavdag bsan. Almaar sanagdlaa . Sda yuma. Yadaj bxad manai huuhduud nadaas tes uur sda

0  |  0
Боож үхлээ(103.212.117.123) 2018 оны 03 сарын 13

Өөөөө яасан тэнэг мэдээлэл тавиад байгаа юм дээ арай гэж амьдралын хэв маяг донхолзоод явж байгаа залуучуудын толгой эргүүлэх мэдээлэл тавьж байдаг энээс болж улам хүүхэд өнчирөлт дээд цэгтээ тулах юм байна

0  |  0
T(202.131.246.114) 2018 оны 03 сарын 13

Odoo baahan zaluuchuud hariad ehneree zodoh bh daa.

0  |  0
азгүй(202.9.42.20) 2018 оны 03 сарын 13

хаха би ч өнгөрчээ манай эхнэр супер банзал байсан

0  |  0
Иргэн(66.181.185.145) 2018 оны 03 сарын 13

Үнэнч байл даа залуучуудаа. Гэр бүлтэй эрчүүд нь илүү харж билүү долоохоо боль. Нөхөргүй хүүхнүүд нь бусдын нөхөр лүү шүлэнгэтэж гэр бүл үймүүлэхээ зогсоо.

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 03 сарын 13

aris min bichih ymaa olj bicheech hudlaa ynen ym bicheed balairaad baihiin zarim teneguudni ene minii gen bich bna geed aygui bol avgai huuhdee zodoj magadgui shuu

0  |  0
Gh(66.181.177.23) 2018 оны 03 сарын 13

Hudal

0  |  0
Top