Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг, шинжилгээ үргэлжилж байна

2018 оны 03 сарын 13

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэдийг хамруулж байгаа билээ.

Илрүүлэг, шинжилгээний үйл явц өдгөө үргэлжилж буй бөгөөд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах бүрэн боломжтой. Мөн иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.228.131.152) 2018 оны 03 сарын 13

40-50 nasniihan yahve ed 20-30 nastai zaluuchuudaa bodoochee

0  |  0
Top