Хатгалгааны эсрэг вакцин нь 10-15 жилийн дархлаа тогтооно

2018 оны 03 сарын 13

Энэ сарын 1-нээс  эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Энэ ажил газар дээрээ хэрхэн явагдаж байгаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар танилцахаар /2018.03.12/ Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллалаа. Тус дүүргийн хувьд өдөрт 20-25 хүүхэдэд вакцин хийдэг. Нийтдээ 150 хүүхэд хамрагдах ёстойгоос 94 хувийн хамрагдалтай байна.

Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ.  Одоогийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай үргэлжилж байна. Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэ онд 38 мянган хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан бөгөөд үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар  худалдан авч байна гэлээ.

Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно. Эцэг эхчүүд хүүхдээ өрхийн эмнэлэг дээрээ товлолын дагуу вакцинд хамруулах боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Urhiin emch(59.153.114.21) 2018 оны 03 сарын 13

Said hiih ajilgui yum u. Emneleg heseed l yawah yum. mungun ayag tsuluuldag yum u? naadahiig chini niisleliin EMGin mergejiltnuud l hiih yostoi. Tumurbaatartaa uureg uguud l hiilgeech. Zuragt daguulaad l bur gai gai

0  |  0
Od(90.236.21.56) 2018 оны 03 сарын 13

Za bolioo shougaa, hugatsaa hetersen muu ymaa huuhded bitgii shahaad bai , mongo geheer hudlaa nailinhaitaad buzriin luivarchid

0  |  0
Top