Нийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.
Өнгөрсөн хугацаанд хөнгөлөлттэй эмийг сард хоёр удаа эмийн сангаар худалдаалдаг байсан нь урт дараалал үүсгэдэг байсан тул зохицуулалт хийнэ гэдгээ Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байсан юм.
Жороор олгох хөнгөлөлттэй эмийг авахдаа:
- Иргэний үнэмлэх,
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
- Шаардлагатай тохиолдолд амбулаторийн картыг үзүүлэх хэрэгтэй гэнэ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )