Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сургалт, семинар зохион байгууллаа

2018 оны 03 сарын 22

Дэлхий нийтэд жил бүр сүрьеэгийн 10.4 сая орчим тохиолдол шинээр бүртгэгддэг бол 1.8 сая хүн уг өвчний  улмаас хорвоог орхиж, одоогоор дэлхийн нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгээр тооцогдож байна. Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн 03 дугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн иржээ.

Энэхүү “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын уушиг судлалын нийгэмлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, БНСУ Католок Их Сургуультай хамтран “Сүрьеэ ба уушгины үрэвсэл: оношилгоо, ялган оношилгоо эмчилгээний асуудал”  сэдэвт Олон Улсын сургалт, семинарыг  2018 оны 03 сарын 16, 17–ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр зохион байгууллаа.

Тус сургалт, семинарт Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дотор, уушиг судлалын чиглэлтийн 180 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд урилгаар БНСУ-н Католок их сургуулийн Профессор Chung, Myung Hee, Kim, Ju Sang, Myong, Jun Pyo нар болон АШУҮИС-ийн Доктор, Профессорууд сонирхолтой лекц уншиж танилцууллаа.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top