Тамхи хэрэглэдэг хүмүүст нэг л зовлон байдаг. Тэр нь тамхинаас гарахыг хүсдэг ч чаддаггүйн зовлон. Тэгвэл тамхинаас татгалзмаар байгаа ч чадахгүй яваа хүмүүсд дараах зөвлөгөөг хүргэж байна. Энэ бол тамхинаас гарах хамгийн шалгарсан арга. Учир нь сансрын нисэгчдийн сургуульд яг энэ аргыг хэрэглэн тамхиа хаядаг байна.
Эхний өдөр
Тамхинаас гарахаар шийдсэнд тань баяр хүргэе! Ердийнхөөсөө хагас цагийн өмнө босоод 2-3 аяга буцалсан ус ууж, шүршүүрт ор. Өглөөний ундаанд зөвхөн жимс, жимсний шүүс хэрэглэх хэрэгтэй. Ундаа уусны дараа амьсгалын дасгалыг хэдэнтээ хий. Амьсгалын дасгал гэдэг маань гүнзгий амьсгалж, амьсгаа гаргах шүү дээ. Тамхи татмаар санагдах бүрт 2-3 аяга ус юмуу, ундаа сокоор биеэ тайвшруул. Амьсгалын дасгал хий.
Үдийн хоол ногооны салат, шөл, ногоотой хуурга, жимстэй боов, жимсний шүүс төдийхөн л байвал зохино. Өдөр хоол идсэнийхээ дараа заавал салхинд гарах хэрэгтэй. Оройн хоол аль болохоор хөнгөн байвал сайн. Зүгээр сууж болохгүй. Архи дарс битгий хэрэглэ.
Хоёр дахь өдөр
Өлөн элгэн дээрээ ус уугаад, амьсгалын дасгал хий. Жимс эсвэл шүүс ууж, ажилдаа яв. Хэрэв их хол бол ядахнаа автобусны 2-3 буудал алх. Урьд өдрийнхөө дэглэмийг сахь. Тамхи татмаар болох бүрт амьсгалын дасгал, ус, ундаагаар хүслээ дар.
Гурав дахь өдөр
Мөн л нөгөө дэг. Тамхинаас гарах шийдвэрээсээ энэ өдөр л няцаж болохгүй. Тууштай байх хэрэгтэй.
Дөрөв дэх өдөр
Тамхи татах хүсэл тань багасч ирнэ. Гурав дахь өдрийн хэцүүг давсан учраас танд яг л шарталт шиг мэдрэмж төрөх болно. Өдрийн дэглэм, хоолны дэг хэвээрээ үргэлжлүүлээд бай!
Тав дахь өдөр
Өөрийнхөө тэвчээрт итгэх, амжилтанд хүрэх найдвар төрнө. Одоо яг энэ янзаараа ахиад дөрөв хоночихвол та тамхинаас татгалзаж чаддаг болсон байх болно.
Тамхинаас татгалзах нь таны сэтгэл, тэвчээрээс шалтгаалах амархан зүйл байсныг та ойлгох болно.
Тамхинаас гарсны ашиг тус
Тамхинаас гарсан тухайн хормоос эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг. Тамхинаас гарснаар таны амьдарч, ажиллаж байгаа орчин тамхины утаагүй болж цэвэрших бөгөөд ингэснээр танаас гадна таны орчин тойронд байдаг хүмүүс ч гэсэн эрүүлжинэ.
Үүнд:
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
MUNHNAR EEJEE
Tebcheer gargaj zabal garna.